link

“Булган хангай 2024” аялал сайхан боллоо
2024-08-28 13:00 ЗАА

Ахмадын зөвлөлийн “БУЛГАН ХАНГАЙ 2024” аялал нар хур тэгширсэн зуны сайхан өдрүүд (2024 оны 07-р сарын 14-20-ны хооронд) манай багш, ажилтны баг Булган, Сэлэнгэ аймгийн түүх дурсгалт, байгалийн сайхан газруудаар амарч, алжаал тайлж яваад ирлээ.

  1. Эртний Уйгарын нийслэл Хар балгасын үүх түүхтэй танилцаж эхлэв.

  1. Хутаг Өндөр сум. Ардын Хатанбаатар Магсаржавын хөшөөний дэргэд.

  1. Энэ цагийн их бүтээн байгуулалт Эрдэнэт хот, Ил уурхайд

  1. Эрдэнэт хотын үүсэл хөгжлийн музей. Ерөнхий сайд А.Амарын хөшөө

  1. Эко бүтээн байгуулалт. Эрдэнэт хот

  1. Эрдэнэт хотын билэг тэмдгийн дурсгал. Захирал Б.Чинзориг биднийг халуунаар угтаж уугуул иргэнийхээ хувьд Эрдэнэт хотынхоо үүх түүхээс дэлгэрэнгүй танилцуулав.

  1. Эрдэнэт хот дахь Ш.Отгонбилэгийн нэрэмжит манай салбар сургуулийнхан угтаж, анхны захирал н.Мажинбуу сайхан түүх өгүүллээ.

  1. Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрийн дурсгалын хөшөө

​​​​​​​​​​​​​​

  1. Дархан хотын Их бурхантын хөшө

​​​​​​​

10. Сайханы хөтөл. Эх орны минь, их мөрөн (Орхон,Сэлэнгэ) хүний нутагт хүч түрэн орж байгааг харахад бахархмаар бас халуун говийнхаа бүтээн байгуулалтад эргэн урсгамаар санагдаж харамлах харуусах сэтгэл төрж явлаа

11. Ардын хувсгалын өлгий Алтанбулаг хот, олон улсын худалдааны чөлөөт бүс болон өргөжин хөгжсөөр байна

12. Алтан булагийг чөлөөлж Тужийн нарсанд томоохон тулалдаан болсон гэдэг. Өнөөдөр засмал зам зурайж жимс ногооны анхилам үнэр сэнгэнгэсэн ариун дагшин газар

13.Хээрийн цэвэр агаарт чанасан цай, хоолны амттайг яана

 Ахмадын зөвлөл Д.Чулуун

Affiliated schools