link
Нийгмийн Технологийн Сургуулийн Түүх, аялал жуулчлалын профессорын багийн багш Г.Мөнх-Эрдэнэ МУИС-ийн Нийгэм, соёлын антропологийн тэнхимийн эрхлэгч Д.Бум-Очир нар “Нийгэм, соёлын хүн судлалын онолын үүд” хэмээх шинэхэн бүтээлээ хэвлүүлээд байна.
Тус бүтээлд зөвхөн антропологийн гэлтгүй нийгэм, хүмүүнлэгийн ухаанд нөлөө бүхий байр суурьтай байсан, одоо ч тэр нөлөөгөө хадгалж буй нийгмийн хувьсалын онол, функционализм, структурализм, пост-стурктурализм, пост-модернист онолуудын талаар дэлгэрэнгүй танилцуулжээ. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны гол онолуудыг ийнхүү систэмтэй танилцуулсан бүтээл урьд өмнө тун цөөхөн хэвлэгдсэн бөгөөд тэдгээр бүтээлүүд нь ч одоо олдоход нэн бэрх болсон байдаг. Иймээс тус бүтээл нь нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалттай их дээд сургууль болон мэргэжлийн байгууллага, судалгааны хүрээлэнгүүд гэх мэт сонирхосон хэн бүхний номын санд байвал зохих бүтээл болсон гэж болно.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship