link
ШУТИС-ийн ГХС нь Япон Улсын Бүнкёо Их Сургуультай хамтран 2011 оноос хойш зохион байгуулж буй япон хэлний дадлага 2024 оны 8 дугаар сарын 24-29-ний өдрүүдэд 11 дэх удаагаа амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус дадлагад Япон улсын Бүнкёо их сургуулийн 15 оюутан, 2 багш, ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын Техник, технологийн орчуулга мэргэжлийн япон хэлний ангийн 11 оюутан, 2 багш оролцлоо.
Дадлагын хугацаанд монгол, япон оюутнууд ШУТИС-ийн музей үзэж, сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Япон, монгол оюутнууд өөрийн орны түүх, газар зүй, эдийн засаг болон язгуур ба орчин үеийн соёл, урлаг сэдвээр илтгэл тавьж, асуулт хариулт, ярилцлага зохион байгуулсан нь оюутнуудад танин мэдэхүйн болон япон хэлний мэдлэгээ дээшлүүлсэн ач холбогдолтой ажил болов.
Дадлагажигчид Улаанбаатар хотод “Чингис хаан” үндэсний музей, үндэсний урлагийн “Түмэн эх” чуулга, Өвөрхангай аймагт “Эрдэнэ Зуу” музей, Япон улсын соёлын өвийн буцалтгүй тусламжаар баригдсан “Хархорум” музейг тус тус үзэж монголын түүх, шашин, соёлын өв, үндэсний язгуур урлаг соёлтой танилцаж, Монгол орны говийн нэг хэсэг болох “Элсэн тасархай” байгалийн үзэсгэлэнт газраар аялж, малчин айлд зочилж, морь, тэмээ унах, монгол үндэсний хувцас өмсөх зэргээр монголын нүүдэлчдийн ахуй амьдрал, ёс заншил, өв уламжлал, аж байдал зэргийг үзэж танилцлаа.
Дадлагын хүрээнд ЖАЙКА-ийн Монгол даxь төлөөлөгчийн газраар зочилж, газрын орлогч дарга Т.Ёшимура “Монголын улсын хөгжлийн өнөөгийн байдал, улс төр, эдийн засаг” сэдэвт лекц тавив. Түүнчлэн Япон улсын буцалтгүй тусламжаар 1981 онд байгуулагдсан “Говь” ХК -ний Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрийг үзэж сонирхсон.
Дадлагын хугацаанд монгол, япон оюутнууд харилцан улс үндэснийхээ ёс заншил, өв соёл, орчин үеийн соёл, урлагийн талаар мэдээлэл солилцож, япон хэлнийхээ мэдлэг чадварыг дээшлүүлж, олон шинэ зүйлийг сурах боломж олгосон дадлага болов.
2024 оны 9 дүгээр сарын 9
ГХС-ийн Ази судлалын салбар
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)