link
2024.06.30-7.13-ны хооронд БНХАУ-ын Бээжингийн Хэл Соёлын Их Сургуулиас зохион байгуулсан “Хятад хэлний гүүр-Ухаалаг амьдрал, технологийн хөгжил-2024” сэдэвт гадаад оюутнуудын зуны сургалтад ШУТИС-ийн ГХС-ийн ТТО /хятад хэл/ мэргэжлийн 4-р курсийн оюутнууд амжилттай оролцлоо. Энэхүү зуны сургалтын гол зорилго нь орчин үеийн Хятад улстай танилцах, Хятад улсын техник технологийн хөгжлөөс суралцах явдал бөгөөд гадаад оюутанд зориулсан тусгай хөтөлбөр юм.
Энэхүү сургалтад Монгол, Саудын араб, Тунис, Тайланд, Казакстан улсын оюутнууд хамрагдсан. Сургалтаар "Шинжлэх ухаан, техник технологийн хятад хэл"-ний хичээл орсон. Мөн багт хуваагдан семинар, хэлэлцүүлэг хийж, суралцсан зүйлээ бататгаж байсан.
Сургалтын хөтөлбөрийн дагуу Цагаан хэрэм, Шинжлэх ухаан технологийн музей, Зуны цэцэрлэгт хүрээлэн, Тэнгэрийн сүм, Хятадын Кунг Фү, Цайны өдөрлөг, Хятад уран зургийн өдөрлөг, Хятадын уламжлалт эмчилгээ зэрэг үйл ажиллагаанд амжилттай оролцсон.



ГХС-ийн Ази судлалын салбар
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship