link

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2024-09-11 13:59 Батбаяр

Шинжлэх ухаан, технологийн их сургууль “Монцемент билдинг материалс” ХХК-тай хамтран үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, судалгаа-сургалт-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллахаар тохиролцож ШУТИС-ийн ректор доктор (Ph.D), профессор Т.Намнан, “Монцемент билдинг материалс”  ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиун нар 2024 оны 09 сарын 10-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд профессор багш нарын сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан хурал, семинар, сургалт зохион байгуулах, багш, оюутан суралцагсдыг үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийлгэх, үйлдвэрлэлийн процесстой танилцуулах аялал хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Мөн “Монцемент билдинг материалс”  ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Эрчим хүчний сургуулийн Электроникийн лабораторийг (2-318 тоот өрөө) бүрэн засварлаж, тоног төхөөрөмж, сандал ширээг өөрийн хөрөнгөөр шинэчлэн өгсөнд ШУТИС-ийн хамт олон талархаж байгаа илэрхийллээ.

ШУТИС-ийн ректор Т.Намнан үйлдвэрлэлийн газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлоод талууд үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Эрчим хүчний сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Бат-Эрдэнэ, Барилга архитектурын сургуулийн захирал, доктор (Ph.D) Б.Нарантуяа, Геологи уул уурхайн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор К.Хавалболат болон албаны бусад хүмүүс оролцов.

  

  

Судалгаа хөгжүүлэлтийн алба

Эрчим хүчний сургууль

Affiliated schools