link

ШУТИС болон Японы Сансрын Элеваторын холбоо (Japan Space Elevator Association-JSEA) хамтран устөрөгчийн хийн аргамжаат бөмбөлөгийн туршилт ба сансрын элеваторын үзүүлэх сургалт боллоо
2024-09-16 09:17 ЗАА

DX Mongolia ТББ-тай байгуулсан гэрээний дагуу ШУТИС дээр “Сансрын технологи” хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн эрдэм шинжилгээ, инновацын үйл ажиллагааны нэг ажил болох Японы Сансрын Элеваторын Холбоо, Канагава Их Сургуультай хамтарсан баг 2024 оны 8 сарын 18-19-ны өдрүүдэд Горхи дахь туршилт судалгааны полигон дээр устөрөгчийн хийн аргамжаат бөмбөлөгний туршилтыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Уг туршилтаар устөрөгчөөр хийлсэн агаарын бөмбөлгийг газраас аргамжин аюулгүй ажиллагааг баталгаажуулах, бөмбөлөгт агаарын холимогийн аюулгүй, тэсрэхгүй байх харьцааг тодорхойлох зорилго тавьж амжилттай хэрэгжүүллээ.

2025 оны 8 сард зорьж буй сорилт (challenge) болох 10-20 метр диаметртэй устөрөгчийн бөмбөлөгийг газраас 2-5 км-т аргамжиж сансрын элеватор роботыг авируулах туршилт, судалгааг хийж улмаар олон улсын Сансрын элеваторын авирагч роботын тэмцээнийг зохион байгуулах боломжыг бүрдүүлэх явдал юм. Монголын хүүхэд залуучуудыг энэ тэмцээнд одооноос бэлтгэн оролцуулах талаар дараагий өдрүүдэд нь сургалт, үзүүлэх тоглолтыг мөн зохион байгуулав.

Дээрх үр дүнгүүдээ 8 сарын 21-ны өдөр Улаанбаатрын “Инновацын хаб” дээр зохион байгуулагдсан Монгол Японы сансрын хамтын ажиллагааны форум дээр илтгэж, дараагийн сорилтуудад япон монголын бусад хамтрагч нарыг оролцохыг урив. Мөн Улаанбаатар театрын дээврээс унжуулсан аргамжаагаар Канагава их сургуулийн зохион бүтээгчдийн хийсан Сансрын авирагч (Space climber) роботыг авируулах үзүүлэлт, сургалтыг монголын залуучууд, хүүхдүүдэд үзүүлэн энэ технологийг хөгжүүлэх боломжыг тэдэнд зааж сургалаа.

Галын аюулгүй ажиллагааг ханган хамгаалах хувцас, хэрэглэлийг байнга нягталж байх шаардлагатай хэмээн проф. Мория анхааруулж байв.

Хуурай үед статик цахилгаанжилтаар гал авалцахаас сэргийлж чийгжүүлэгч ашиглан устөрөгчөөр бөмбөлгийг хийлж байна.

Горхийн полигон дээр устөрөгчий бөмбөлгийн туршилтын явцаас.

Канагава их сургуулийн проф. Накагай авирагч роботын бүтэц, тохиргоо тайлбарлан үзүүлж байна.

Японы Сансрын Элеваторын Холбооны Ерөнхийлөгч н. Ооно Шүичи энэ удаагийн туршилтыг үр дүнгээ танилцуулан “2025 оны сорил”-ын тухай япон, монголын оролцогч талуудад уриалав.

Affiliated schools