link

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
2024-10-07 10:41 ЗАА

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээг 2024 оны 10 дугар сарын 03-ны өдөр Корпорэйт конвешн центрийн хурлын танхимд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга, ШУТИС-ийн төгсөгч Д.Амарбаясгалан, ШУТИС-ийн ректор Т.Намнан, Монгол улсын Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн Төгсөгчдийн холбооны төлөөлөл гишүүн Ч.Золбаяр, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, академич Ч.Авдай болон холбогдох салбарын яам, агентлаг газруудын удирдлага, Монголын их, дээд сургуулийн төлөөлөл, шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, профессор, ахмадууд, харилцагч байгууллагуудын төлөөлөл, төгсөгч, оюутны  төлөөллийн 1000 гаруй хүмүүс оролцлоо.

Баярын хурлын үйл ажиллагааг нээж Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн  ректор Т.Намнан хэлсэн үгэндээ: Монгол улсын нийгэм, эдийн засаг, аж үйлдвэрийн бүх салбарын түүхэн хөгжил, улс эх орны их бүтээн байгуулалтын үйл хэргийг хэрэгжүүлэхэд ШУТИС-ийн үе, үеийн профессор багш нар, төгсөгчид шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж ирсэн бөгөөд Өнөөдөр эх орны хөгжил, бүтээн байгуулалтын салбарт инженер, технологи, менежмент, бизнес, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр 100 мянга гаруй мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаад байна. ШУТИС-ийн хувьд жарнаар хэмжигдэх түүхийн нэгэн үеийг өртөөлж хоёр дахь жарны хөгжлийн шинэ үеэ эхлүүлээд байна... гэлээ.   

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн тугийг хүндэтгэлийн хойморт “ASIA BRIDGE 2024” олон улсын уралдааны тэргүүн байрын шагналт, ШУТИС-ийн багийн ахлагч Барилга архитектурын сургуулийн багш С.Энхболд, багийн гишүүн оюутан М.Мөнгөлжин, Б.Доржбат нар заллаа.

Монгол Улсын Их Хурлын дарга, ШУТИС-ийн төгсөгч Д.Амарбаясгалан арга хэмжээнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. “Миний хувьд ШУТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургуулийг суралцан төгссөн. Цахилгаан холбоо, Хэмжил электроникийн инженерийн мэргэжил эзэмшин суралцахад өөрийн мэдлэг, чадвар бүхнээ хуваалцсан эрдэмтэн багш та нартаа үргэлж баярлаж, талархаж явдгаа илэрхийлье.

Цаашид Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа мега төслүүдэд ажиллах инженер, технологийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэхээр байна. Тиймээс эдийн засгийн томоохон төслүүдийн хүний нөөцийг бэлтгэхэд ШУТИС болон инженерийн мэргэжил олгодог сургуулиудын гүйцэтгэх үүрэг цаашид их байх юм. Тиймээс УИХ-аас шинжлэх ухаан, технологи, инновацыг дэмжсэн хууль, эрх зүйн орчны дэвшилтэт бодлогын шинэчлэлийг цаг алдалгүй хийнэ...” хэмээв. Мөн тус их сургуулийн Ректороор ажиллаж байсан Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, академич Ч.Авдай сэтгэлийн үгээ хуваалцсан.

Тус их сургуулийн багш, ажилтан, оюутны дунд Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн түүхт 65 жилийн ойг тохиолдуулан, ой угтсан олон арга хэмжээ, уралдаан, тэмцээн, шалгаруулалт зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид хичээлийн жил дуустал үргэлжлэн явагдах болно.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээг тохиолдуулан Төрийн одон медаль, мөн салбарын яамны тэргүүний ажилтан, жуух, ШУТИС-ийн дээд шагнал болох “Хүндэт өргөмжлөл”, Эрдмийн зөвлөлийн шагнал, Оны шилдэг багш нарын өргөмжлөл, грантыг гардууллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн профессор Б.Зоригтбаатар, Алтан гадас одонгоор Гадаад хэлний сургуулийн ахмад багш Б.Мөнхбаатар, Ректорын ажлын албаны ахлах мэргэжилтэн Х.Отгон-Эрдэнэ, Хөдөлмөрийн хүндэт медалиар Барилга, архитектурын сургуулийн салбарын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Болдбаатар, Хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн А.Сүнжидмаа нар тус тус шагнагдлаа.  

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн  дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр:

  1. Барилга, архитектурын сургуулийн ахмад багш Цэдэннямын Дашдорж               
  2. Геологи, уул уурхайн сургуулийн зөвлөх профессор Найдангийн Батсүх              
  3. Инженерийн ахисан түвшний сургуулийн захирал Ядмаагийн Наранцэцэг           
  4. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн зөвлөх профессор Лочингийн Хэнмэдэх
  5. Эрчим хүчний сургуулийн ахмад багш Галсангийн Бэхбат

Боловсролын яамны “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр

  1. Барилга, архитектурын сургуулийн ахлах багш Нямдоржийн Нарантуяа              
  2. Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш Жанцангийн Нямаа
  3. Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш Магванжавын Саруул-Эрдэнэ
  4. Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш Лхагвасүрэнгийн  Эрдэнэболд
  5. Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн чанарын менежер Төмөрчөдөрийн Сүмжидмаа         
  6. Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш Цэдэнпилийн Энхтуул      
  7. Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш Сүхбаатарын Бат-Эрдэнэ
  8. Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн их эмч Болдбаатарын Энхтуяа 
  9. Геологи, уул уурхайн сургуулийн профессор Домбонгийн Энхбат  
  10. Геологи, уул уурхайн сургуулийн ахлах багш Сэрээнэнгийн Сийлэгмаа    
  11. Геологи, уул уурхайн сургуулийн сургалтын албаны ажилтан Уданборын Батсанаа       
  12. Гадаад хэлний сургуулийн салбарын эрхлэгч Бүдээбазарын Арваазана
  13. Гадаад хэлний сургуулийн ахлах багш Цэрэнхүүгийн Эрдэнэзаяа 
  14. Гадаад хэлний сургуулийн багш Тэрбишийн Энхцэцэг
  15. Механик, тээврийн сургуулийн сургалтын албаны ажилтан Довдонгийн Ганчимэг
  16. Механик, тээврийн сургуулийн ахлах багш Нэргүйн Мөнхзул                                 
  17. Механик, тээврийн сургуулийн ахлах багш Дүгэржавын Бадрах
  18. Механик, тээврийн сургуулийн ахлах багш Бат-Өлзийгийн Жавхлан
  19. Механик, тээврийн сургуулийн сургалтын албаны ажилтан Сүрэнжавын Шүрэнцэцэг
  20. Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн салбарын эрхлэгч Аюурзаны Одгэрэл
  21. Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш Эрдэнэбилэгийн Эрдэнэтуяа
  22. Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн сургалтын мастер Буянтогтохын Оюун-Эрдэнэ
  23. Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэд профессор Цэрэннадмидын Сэлэнгэ
  24. Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн ахлах багш Балжиннямын Отгончимэг
  25. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн ахлах багш Рагчаабазарын Чойсүрэн
  26. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн ахлах багшТөмөрсүхийн Баттөмөр     
  27. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш Нямбуугийн Чимэдцогзол
  28. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш Лувсандоржийн Пүрэврагчаа     
  29. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн сургалтын албаны ажилтан Содномын Дайриймаа
  30. Эрчим хүчний сургуулийн ахлах багш Мягмарсүрэнгийн Оюун-Эрдэнэ
  31. Эрчим хүчний сургуулийн дэд профессор Оршуугийн Чимэд
  32. Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга Мягмарын Эрдэнэтуяа
  33. Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Балжиннямын Түмэндэлгэр  
  34. Нээлттэй боловсролын төвийн захирал Данаагийн Ганбат
  35. Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны ахлах мэргэжилтэн Цэрэнцогзолын Батдулам     
  36. Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Буниасүрэнгийн Туяацэцэг
  37. Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны мэргэжилтэн Гарновын Ариунтөгс      
  38. Инновац, технологи дамжуулалтын төвийн мэргэжилтэн Батсүхийн Уранчимэг  
  39. Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дотоод аудитор Балдангийн Санжидмаа

“Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр

  1. Геологи, уул уурхайн сургуулийн дэд профессор Пүрэвжавын Нарантуяа

“ШУТИС-ийн ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ШАГНАЛ”-ААР:

  1. Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш Дэлгэрхүүгийн Наранцацрал
  2. Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн дэд профессор Жадамбын Ганцэцэг
  3. Геологи, уул уурхайн сургуулийн профессор Нэмэрийн Буянхишиг
  4. Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн зөвлөх профессор Жамсрангийн Амгалан
  5. Механик, тээврийн сургуулийн профессор Мангалын Дэлгэрмаа
  6. Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн профессор Оюунбилэгийн Бат-Энх
  7. Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Хүрэлбаатарын Загарзүсэм
  8. Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн ахлах багш Доржготовын Дөлгөөн        
  9. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд профессор Болдын Тунгалагтамир
  10. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгч Чулуунбаатарын Алдармаа нар тус тус шагнагдлаа.

ШУТИС-ийн “2024 оны шилдэг багш нарын өргөмжлөл, грант”:

  1. “ШУТИС-ийн шилдэг сурган хүмүүжүүлэгч багш” өргөмжлөл, грантаар:

1-р байр: Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Мэдээллийн технологийн салбарын дэд профессор Б.Долгорсүрэн

2-р байр: Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн салбарын эрхлэгч Ю.Ганчимэг

3-р байр: Барилга, архитектурын сургуулийн Барилгын инженерийн салбарын багш С.Энхболд

  1. “ШУТИС-ийн ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ” өргөмжлөл, грантаар:

1-р байр: Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн профессор Х.Мөнхсайхан

2-р байр: Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Э.Энхцэцэг

3-р байр: Механик, тээврийн сургуулийн Техникийн механикийн тэнхимийн профессор Х.Батбаяр

  1. “ШУТИС-ийн ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ” өргөмжлөл, грантаар:

1-р байр: Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Дизайны салбарын багш М.Номин

2-р байр: Механик, тээврийн сургуулийн Техникийн механикийн тэнхимийн дэд профессор П.Цэрэнчимэд

3-р байр: Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн дэд профессор О.Энхцолмон нар шалгарч шилдэг багш нарт мэргэжлээ дээшлүүлэх, судалгааны ажлаа хөгжүүлэхэд зориулан 2-5 сая төгрөгийн грант олгосон юм.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээний төгсгөлд ШУТИС-ийн багш, оюутнуудын хамтарсан урлагийн тоглолтоо өндөрлөв.

​​​​​​​

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн түүхт 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийн мэнд хүргэж, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Affiliated schools