link
БНХАУ-ын Шинжлэх Ухаан Технологийн Яам, Хятадын Нүүрсний Үндэсний Корпораци нь “Бүрэн механикжсан нүүрсний уурхайн технологи-2012” олон улсын 20 хоногийн сургалтыг 2012 оны 9-р сарын 9-28-ны хооронд БНХАУ-д зохион байгуулав. Энэ сургалт нь Хятадын нүүрсний далд уурхайн бүрэн механикжсан ахисан түвшний тоног төхөөрөмжийг танилцуулах, харилцан туршлага солилцох зорилготой ба оролцогчдын зочид буудал, хоол, тээвэр, сургалттай холбогдон гарах бүх зардлыг БНХАУ-ын засгийн засгаас бүрэн даах тэтгэлэгт хөтөлбөр юм.
Энэ тэтгэлэгт хөтөлбөрийг Уул уурхайн инженерийн сургууль (УУИС) нь Монгол Улсыг төлөөлөн зохион байгуулж, Док.П.Ариунболор хариуцан ажилласан бөгөөд УУИС-ийн дэд захирал Док.Д.Гэрэлт-Од, МАК-ын ахлах инженер С.Энхболд, Багануурын нүүрсний уурхайн инженер Г.Соронзонболд, Шивээ-Овоо нүүрсний уурхайн инженер М.Хүрэлтогоо нар шалгарч уг сургалтад амжилттай оролцоод ирлээ.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship