link
БНХАУ тунхагласны ойн баяр болон Монгол-Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярыг тэмдэглэн ГХС-ийн Ази судлалын тэнхимээс “Хятад хэл, соёл”-ын өдөрлөгийг зохион явууллаа. Энэхүү баярын өдөрлөгийг Гадаад хэлний сургууль нь 15 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлсэн.
ШУТИС-ийн хятад хэлний сургалтын үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж, багагүй амжилтыг олсон. ШУТИС-д ГХС нь Шандуны ШУТИС-тай хамтарсан 1+1+2 хөтөлбөр, ЭХС нь Хятадын Зүүн хойд ЭХС болон Шанхайн ТИС, ГУУС нь Шандуны ШУТИС, ХШУС нь ӨМ-ын Аж үйлдвэрийн их сургууль, Баруун Хойд Политехникийн их сургууль зэрэгтэй хамтран ажиллаж, 2+2 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр хятад хэл суралцагч оюутан залуусын тоо улам бүр нэмэгдсэн.
“Хятад хэл, соёлын баяр”-ын өдөрлөгөөр хятад хэл, хятадын соёлын сэтгэл татам сайхан байдлыг үзүүллээ. Баярын үйл ажиллагааг нээж АСТ-ийн эрхлэгч Б.Арваазана үг хэлэв. ГХС-ийн хятад хэлний 4-р курсийн оюутан Д.Мөнхчулуун Су Ши “Намрын дунд сарын баяраар нарыг харж дуулах нь” яруу найргийг уншиж, ГУУС-ийн 2+2 хөтөлбөрийн 2-р курсийн оюутан М.Батзэлмэ “Найз” хятад дууг дуулж, ГХС-ийн 1-3 курсийн оюутнууд хятад үндэстний бүжиг, хийн дасгалын тоглолтоос үзүүллээ.
v
“Хятад хэлний баяр”-ын үйл ажиллагаанд ГХС-ийн ЭНБД Э.Чимэдлхам, ГХС-ийн СЧАД А.Болормаа, Англи хэлний тэнхимийн эрхлэгч Ч.Золзаяа, АСТ-ийн дэд профессор Л.Чойжилмаа, хятад хэлний багш П.Мөнгөнцэцэг, хятад хэлний мэргэжилтэн багш нар болон бусад багш, оюутнууд оролцлоо.
Ази судлалын тэнхим
2024.10.01
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)