link

Сэргээгдэх эрчим хүчний судалгааны лабораторийн нээлт боллоо
2024-10-10 13:55 ЗАА

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль болон МайМонСоорс (MMS) групптэй хамтарсан төслийн хүрээнд Эрчим хүчний сургуульд шинээр байгуулагдсан “Сэргээгдэх эрчим  хүчний судалгааны лаборатори”-ийн нээлт 2024 оны 10 дугаар сарын 09-ны өдөр ШУТИС-ийн Т-байранд боллоо.

Энэхүү лабораторийн төсөлд Мон хатан хаус ХХК, Динамик Тауэр ХХК, Зенит Солар ХХК болон Юрика ХХК хамтран ажилласан.

Нээлтийн үйл ажиллагаанд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал Т.Намнан, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, МайМонСоорс (MMS) группын гүйцэтгэх захирал Б.Гантүлхүүр болон МайМонСоорс (MMS) группын төслийн удирдлагын газрын захирал Ч.Батбаатар болон бусад хамтран ажилласан байгууллагуудын албаны хүмүүс оролцов.

Уг төслийн хүрээнд ШУТИС-Эрчим хүчний сургуулийн Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний салбарын Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрөөр суралцагч оюутнуудын туршилт, судалгаа гүйцэтгэх лабораторийн материаллаг бааз хөгжиж, онолын мэдлэгийг орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан туршилт, судалгааг гүйцэтгэх бүрэн боломжтой болоод байна.

Энэхүү “Сэргээгдэх эрчим хүчний судалгааны лаборатори” нь нээлтээ хийснээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бүхий өөр өөр төрлийн системүүд бий болсон бөгөөд нарийн хэмжилт, өгөгдөл дээр дүн шинжилгээ хийх бүрэн боломжтой боллоо. Сэргээгдэх эрчим хүчний мэргэжлээр бакалавр болон магистрын ангид суралцаж байгаа оюутнуудад орчин үеийн дэвшилтэд техник технологийг ашиглаж дадлага, туршилт, хэмжилтийн ажлыг хийж, хэмжилтийн үр дүнд ахисан түвшний судалгаа хийх бүрэн боломжтой бөгөөд бэлтгэн гаргаж буй мэргэжилтнүүд нь дэлхий нийтэд өрсөлдөх чадвар бүхий мэдлэг, туршлага, чадвартай мэргэжилтнийг бэлтгэх боломжтой боллоо.

Affiliated schools