link
1973 оноос газрын доорх ус судалдаг Гидрогеологи мэргэжил, инженерийн байгууламжийн суурийн судалгаа хийдэг Инженер геологи, геотехник мэргэжлээр үндэсний боловсон хүчин бэлтгэж байгаа билээ. Сүүлийн жилүүдэд байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцагчдын тоо эрс багасаж байгаа үед төгсөгчид, мэргэжлийн холбоод, хамтран ажилладаг байгууллагууд нэрэмжит тэтгэлэг зарлан өөрсдийн ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэж байна.
Гидрогеологи, Инженер геологи, геотехник мэргэжлийн шинэ элсэгчдэд тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа 2024 оны 10 сарын 15-ны өдөр боллоо. 2024-2025 оны хичээлийн жилд шинээр элссэн 46 оюутнуудаас 7 оюутанд тэтгэлэг гардуулав. Профессор Марк Гольц, түүний гэргий Мисүк Гольц нарын тэтгэлэг, Сойл инженеринг ХХК, Лэнд тест ХХК, Монголын Барилгын Инженер Геологичдын холбооны нэрэмжит тэтгэлгүүд, Бадрах энержи ХХК-ны орон нутгийн тэтгэлэг, Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Нутгийн хишиг" хөтөлбөрийн тэтгэлгүүд байлаа.
Усны нөөцийн 90%-ийг газрын доорх уснаас хэрэглэдэг Монгол орны хувьд Гидрогеологи мэргэжлээр суралцагчдын тоо цөөрч байгаад санаа зовнисон АНУ-ын иргэн Марк Гольцын гэр бүлийн тэтгэлэг онцлог байв. 2019 онд Фулбрайтын Эрдэмтний хөтөлбөрөөр ШУТИС-ийн ГУУС-д ажилласан профессор Марк Гольцын гэр бүлийн “Марк, Мисукийн тэтгэлэг”-т 2 шинэ оюутны 4 жилийн сургалтын төлбөр болон амжилттай суралцагч оюутнуудын англи хэлний сургалтын төлбөр багтсан байлаа.
Тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд ШУТИС-ийн Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа, АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны Төгсөгч болон мэргэжилтний хөтөлбөр хариуцсан ажилтан Б.Цэрэндагва, ГУУС-ийн СЧА-ны дарга Г.Өлзийсайхан, МБИГХ-ны ерөнхийлөгч Л.Ганзориг, “Бадрах Энержи” ХХК-ийн Орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан менежер Г.Энхтулга, “Лэнд тест” ХХК-ийн менежер С.Гантулга нар оролцов.
Ирээдүйн инженерүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийсэн Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)