link
ШУТИС, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА болон Какао Энтерпрайз компаниудын хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Үүлэн технологийн мэргэжилтэн бэлтгэх” сургалт явагдаж дууслаа. ШУТИС-ийн МХТС-ийн 20 оюутан цахим, танхим хосолсон сургалтыг амжилттай дүүргэж, Какао Энтерпрайзын сертификатыг 2024 оны 10 сарын 9-ний өдөр гардан авлаа. Какао Энтерпрайз нь БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани болох Какао корпорацын нэгж бөгөөд ажлын байрны бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх хиймэл оюун ухаан, үүлэн технологийн чиглэлийн платформ нийлүүлэгч юм. Төслийн сургалтад хамрагдсан оюутнуудаас шалгарсан шилдэг 5 оюутан БНСУ-д уригдаж Какао Энтерпрайз компанид 6 долоо хоногийн турш хөгжүүлэлтийн практик дадлага хийх бөгөөд Опенстайк (OpenStack) болон Кубернетс (Kubernetes) суурьтай үүлэн орчин байгуулах чиглэлээр ажиллах юм.
Төслийг эхлүүлэхдээ ЦХИХХЯ, Үндэсний дата төв, Мэдээллийн технологийн үндэсний парк зэрэг байгууллагуудтай уулзаж судалгаа хийсний үндсэн дээр Солонгос-Монгол хоёр улсын үүлэн технологийн мэргэжилтнүүд хамтран Монгол улс, бүс нутгийн түвшний Эдж клауд (Edge Cloud) платформыг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү платформ нь их хэмжээний өгөгдлийг төвлөрсөн байдлаар боловсруулдаггүй, харин өгөгдөл үүссэн хэсгийн ойролцоо нь (эдж) бодит цаг хугацаанд боловсруулдаг арга юм. Сургалтад хамрагдсан нийт оюутнууд төслийг хэрэгжүүлэх хүний нөөц болох бөгөөд тэдний төлөөлөл болон БНСУ-д дадлага хийхээр шалгарсан оюутнууд их зүйлийг сурч Монгол улсад үүлэн технологийн экосистемийг бий болгох сайн инженерүүд болно гэдэгт итгэж байна.
ШУТИС-МХТС
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)