link

"Ноолуур судлал 2024" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа
2024-10-22 16:35 ЗАА

Шинжлэх ухааны академийн техник технологийн бага чуулган, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль хамтран “Ноолуур судлал 2024” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 10-р сарын 08-ний өдөр зохион байгуулав.

Энэхүү хурал нь ноолуур судлалын хүрээнд хийгдэж буй судалгааны ажлын үр дүнг нийтэд таниулах, ноолууран бүтээгдэхүүний онцлог шинжийг нээн илрүүлэх, давуу талыг тогтоох судалгааг цаашид хөгжүүлэх, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2 жил тутам зохион байгуулагддаг.

Ноолуурын ямааны үүлдэр, ноолууран түүхий эдийн чанар, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнийг байгальд ээлтэй технологиор үйлдвэрлэх, бүтээгдэхүүний хэрэглээний шинж чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи хөгжүүлэлтийн чиглэлд хийгдсэн эрдэм шинжилгээний ажлуудын үр дүн, цаашид хийгдэх ажлуудыг багтаасан 16 илтгэлийг хэлэлцэж зөвлөмж гаргалаа.

 

Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааны хүрээнд “Санширо” ХХК, ”Бүүвэй” брендүүд инновацийн бүтээгдэхүүн болох нарийн ноолууран нэхмэл, сүлжмэлийг нийтэд танилцуулав.  

https://montsame.mn/uploads/content/f3970c2c7452fabfeac8d4e000a823c2.png https://montsame.mn/uploads/content/bbd464eedf00c363015bc801779f12b6.png

Хуралд ШУА-ын Техник технологийн бага чуулган, Япон улсын Шиншү их сургууль, БНСУ-ын Колон компани, ОХУ-ын Москвагийн Нэхмэлийн улсын их сургууль, Францын хил хязгааргүй малын эмч нарын нийгэмлэг, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн профессор, багш, эрдэмтэн, судлаачид, Монголын ноос, ноолуурын холбоо, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Говь” ХК, “Монгол нэхмэл” ХК, “Хан-богд кашемир”, “Санширо”, “Блю скай”, “Туяа”, Япон улсын Шимасейки, “Сноу фейлд” зэрэг 18 компанийн үйлдвэрийн инженер, техникийн ажилтанууд оролцлоо.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбар

Affiliated schools