link
ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль 2009-2010 оны хичээлийн жилээс “Техникийн мэргэжлийн орчуулга” хятад хэлний ангийг нээсэн ба гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын хятад хэл түгээн дэлгэрүүлэх Ханбань байгууллага, Гадаад хэл, хамтын ажиллагааны төвтэй хамтран БНХАУ-аас жил бүр тасралтгүй мэргэжилтэн багш урьж нийт 25 багш ажилласан байна.
2024-2025 оны хичээлийн жил ШУТИС-ийн Гадаад хэлний сургуульд БНХАУ-ын Шандун их сургуулийн профессор Ван Жүнли, багш Панхунчао, Мэдээлэл холбооны их сургуулийн багш Лю Юүтин, Дунхуа ТИС-ийн багш Ян Зү И, Шинан ШУТИС-ийн багш Чю Шинван нар ажиллаж байна.
БНХАУ-аас мэргэжилтэн багш урьж ажиллуулснаар суралцагчдад хятад хэлний мэдлэг, чадвар эзэмших, хятадын ёс уламжлал, соёл түүхийг таниулах, хөтөлбөр амжилттай хэрэгжихэд хувь нэмрээ оруулсаар байна.
ГХС-ийн хятад хэлний мэргэжилтэн багш нар (2009 – 2024)
№ |
Багшийн нэр |
Хугацаа |
1 |
Ван Шиэнлиэн |
2009-2010 |
2 |
Ван Вэйчи |
2010-2011 |
3 |
Ли Диняао |
2011-2012 |
4 |
Жан Циэн |
2012-2013 |
5 |
Жан Лимин, Ван Ян, Жан Жөнхүй |
2013-2014 |
6 |
Жан Лимин, Жан Жөнхүй |
2014-2015 |
7 |
Хань Шаохуй |
2016-2017 |
8 |
Лү Чөнжүн |
2015-2018 |
9 |
Цолмон |
2016-2018 |
10 |
Гө Жинжин |
2017-2019 |
11 |
Гө Жинжин, Ван Мөн, Луо Бин, Жан Фөн |
2018-2019 |
12 |
Цуй И |
2019-2021 |
13 |
Кан ли |
2021-2022 |
14 |
Жан Көюү, Хавараа, Нарс |
2022-2023 |
15 |
Пан Чаохун, Хавараа, Хур |
2023-2025 |
16 |
Пан Чаохун, Ван Жүнли, Ян Зү И, Чю Шинван, Лю Юүтин |
2024-2025 |
2009-2010 оны хичээлийн жилээс Хэлний боловсролын сургууль “Техникийн мэргэжлийн орчуулга” хятад хэлний анги нээгдэн, 2013 онд анхны төгсөлтөөс хойш нийтдээ 150 гаруй оюутан төгсгөсөн байна. Одоо Техник технологийн орчуулга /хятад хэл/ мэргэжлээр 55 оюутан суралцаж байна.
ШУТИС-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд 2009-2010 оны хичээлийн жилд Монгол улсын ШУТИС, БНХАУ-ын Шаньдун ШУТИС хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар Гадаад хэлний сургууль БНХАУ-ын Шаньдун ШУТИС-ийн Олон улсын соёлын солилцооны сургуультай хамтран оюутны дадлагын орчныг бүрдүүлж, суурь баазыг нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилготойгоор хэлний танилцах дадлага болон оюутан солилцооны 1 жилийн хөтөлбөрийг 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
ГХС-аас хэлний танилцах дадлагаар ТТО-хятад хэлний ангийн 76 оюутан, нэг жилийн солилцооны хөтөлбөрөөр шилдэг 2 оюутан хамрагддаг ба нийт 16 оюутан тус бүр амжилттай хамрагдсан байна.
Гадаад хэлний сургууль 2021-2022 оны хичээлд Шаньдун ШУТИС-тай байгуулсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн А тэтгэлэг-2 оюутан, В тэтгэлэг-8 оюутан, С тэтгэлэг-6 оюутан, тус бүр бүртгэлийн хураамж 600 юаны хөнгөлөлттэй хамрагдахаар 16 оюутан тэтгэлэгтэй суралцах солилцооны шинээр “1+1+2 хөтөлбөр” хэрэгжүүлэх гэрээг амжилттай байгуулж 2022 оны намрын улирлаас эхлүүллээ.
Тус хөтөлбөрөөр 23 оюутан явсан ба одоо ТТО-хятад хэлний 2-р ангийн 3 дахь ээлжийн 13 оюутан Шандун ШУТИС-т шамдан суралцаж байна.
Үүнээс гадна ГХС-ийн Ази судлалын салбар 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улирлаас Шандун ШУТИС-тай хамтарсан төсөл онлайн олон улсын хятад хэлний сургалтыг 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж, нийт 208 оюутан хамрагдсан болно.
Хамтран ажилладаг мэргэжилтэн профессор багш нартаа гүнээ талархаж, эрдэм судлалын үйлсэд нь амжилтын дээдийг хүсье!
ГХС-АСТ-Хятад хэлний баг
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэзаяа
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)