link
Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний алба, БуХС-ийн Хүмүүнлэгийн тэнхим хамтран 2024 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр ШУТИС-ийн Урлаг танхимд соёл судлалын хичээл үзэж буй ШУТИС, МУИС-ийн оюутнуудын дунд “Сонгодог хөгжим -2024” өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгийг БуХС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Наранцацрал санаачлан ШУТИС-ийн нийт бүрэлдэхүүн сургуулийн оюутнуудын дунд явагдсаар өдгөө 24 дахь удаагаа зохиогдож байна. Энэ удаа Монгол улсын Консерватори бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу ардын хөгжим, уртын дуу, дуурийн дуу, сонгодог хөгжим, цирк, бүжиг, жазз хөгжмийн тэнхимийн багш оюутнууд оролцсон 1 цагийн үнэ төлбөргүй тайлбарт концерт үзүүлснээрээ онцлог байлаа.
Тус тэмцээний зорилго нь ШУТИС-ийн оюутнуудад соёл, урлагийн мэдлэг олгох, хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, сургуулиас зохион байгуулж буй үйл ажиллагаанд улам идэвхтэй оролцоход оршино.
.
24 дахь удаагийн “Сонгодог хөгжим-2024” тэмцээнд МУИС-ийн оюутнуудаас бүрдсэн 6 баг, ШУТИС-ийн соёл судлалын хичээл үзэж буй 3 багийн оюутнууд дэлхийн болон Монголын сонгодог аяыг тааж, ширүүн өрсөлдөн амжилттай оролцсон багийн оюутнууд өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнууллаа.
Соёл судлалын хичээлийг үзэж буй ШУТИС-ийн оюутнууд сонгодог хөгжмийн зохиолуудыг чадамгай тааж байгаа нь бахархалтай байна.
Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний алба
БуХС, Хүмүүнлэгийн тэнхим
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)