link
Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Уурхайн үйлдвэрлэлийн олборлолт, ашиглалт, оновчлол, загварчлал” сургалт явуулах зорилгоор АНУ-ын Аласка Фейрбанксын их сургуулийн Уул уурхай, геологийн тэнхмийн эрхлэгч, Уул уурхай, эрдэс баялгийн үйлдвэр судалгааны төвийн захирал АНУ-ын зөвлөх инженер, доктор, профессор Ражив Гангулийг урив.
Доктор, профессор Ражив Гангули нь Эрдэнэтийн Технологийн Сургууль дээр “Уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нэмэгдүүлэх төлөвлөлт, оновчлол, загварчлал” сэдвээр 8 цаг, “Уул уурхайн үйлдвэрлэлд хиймэл оюуны сүлжээг хэрэглэх нь” сэдвээр 8 цаг, “Төслийн техник эдийн засгийн үндэслэл, үнэлгээ, аудит” сэдвээр 8 цагийн лекц уншиж, Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн инженер, техникийн ажилтнуудад зохих хэмжээний оюуны хөрөнгө оруулалт хийв.
Энэ сургалтын явцад Эрдэнэт үйлдвэр” ХХК, Аласка Фейрбанксын их сургуулийн хамтын ажиллагааг эхлүүлэх, цаашид хөгжүүлэх зорилгоор тус үйлдвэрийн Ерөнхий захирлын vйлдвэрлэл эрхэлсэн орлогч, шинжлэх ухааны доктор З.Ганбаатар, доктор, профессор Ражив Гангули нар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Энэ санамж бичгийн хүрээнд “Хиймэл оюуны сүлжээ” чиглэлээр судалгааны ажил хамтран гүйцэтгэх, Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2 инженер техникийн ажилтан АНУ-ын Аласка мужийн засгийн газрын тэтгэлгээр Аласка Фейрбанксын Их Сургуулийн магистрантурт суралцах болсноор хамтын ажиллагаа амжилттай эхлэв.
Энэ үйл ажиллагааг ШУТИС-ийн УУИС-ийн ахлах багш, доктор П.Ариунболор санаачлан Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулав.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea