link

“Дулааны шинжлэх ухаан ба инженерчлэл-2024” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо
2024-12-05 11:04 ЗАА

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн “Дулааны инженерийн салбар” үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан “Дулааны шинжлэх ухаан ба инженерчлэл-2024” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн 604-д амжилттай зохион байгуулагдав.

 

 

 

Энэхүү ЭШБХ нь 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль; ШУТИС-ийн ХШУС; Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн; Хөдөө Аж Ахуйн Их Сургууль; ОХУ-ын Уралын Холбооны Их Сургууль; ОХУ-ын Үндэсний Судалгааны Их Сургуулийн Москвагийн Эрчим Хүчний Их Сургууль; Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль; БНХАУ-ын Зүүн Хойд Бүсийн Цахилгаан Эрчим Хүчний Их Сургууль зэрэг их сургуулиуд болон Дарханы ДЦС ТӨХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ДЦС, Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК, Дулааны IV цахилгаан станц ТӨХК, Бөөрөлжүүт дулааны цахилгаан станц, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Энерготех сервис ХХК зэрэг байгууллагуудаас нийт 33-н өгүүлэл ирүүлсэн.

Үүнээс 1-р шатнаас шилдэг 10 өгүүллийг шалгаруулж, 2-р шатны шалгаруулалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот танхимд зохион байгуулж, сонгогдсон 10-н өгүүллийг аман илтгэл байдлаар хэлэлцүүлж, шилдэг илтгэлүүдээ тодруулсан болно. Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлд:

  1. Л.Батмэнд, Н.Энэрэлбуян, Б.Ванчиг нарын “Дулааны тоолуурт M-Bus төхөөрөмж суурилуулан айл өрхийн дулааны хэрэглээг цахим системээр хянах боломжийн судалгаа” сэдэвт илтгэл тэргүүн байранд шалгарсан. Өргөмжлөл, 500,000 төгрөг.
  2. Г.Цэнд, Chen Qicheng нарын “Молекул динамикийн аргаар микроскопын механизмд нано шингэн ашиглан дулаан дамжуулалтын нөлөөг сайжруулах” сэдэвт  илтгэл хоёрдугаар байранд шалгарсан. Өргөмжлөл, 400,000 төгрөг.
  3. М.Дашцэдэн, М.Нарангарвуу, Д.Чимэдсүрэн нарын “Уурын инжекцийн аргаас шалтгаалсан хийн турбинт системийн эксергийн шинжилгээ” сэдэвт илтгэл гуравдугаар байранд шалгарсан. Өргөмжлөл, 300,000 төгрөг.
  4. Ч.Баярмагнай нарын “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т эрчим хүчний шилжилт хийх боломж” сэдэвт илтгэл тусгай байранд шалгарч Дархан ДЦС ТӨХК-ийн нэрэмжит шагналаар шагнагдсан. Өргөмжлөл, 100,000 төгрөг

Тус ЭШБХ-д БНХАУ-ын Харбины Технологийн Институтын дэд профессор, доктор (PhD) Bachirou Guene LougouSolar fuel production and heat storage technology” сэдвээр, БНЭУ-ын Үйлдвэрлэлийн ба Шинжлэх Ухааны Технологийн Институтын дэд профессор, доктор (PhD) Sunil BalodaIntegration of solar thermal energy with conventional thermal power plants for climate mitigation” сэдвээр, ОХУ-ын Сибирийн Холбооны Их Сургуулийн дэд профессор, доктор (PhD) Кулагина Людмила ВладимировнаРеализация принципов устойчивого развития в энергетической отрасли на базе утилизации отходов животноводства” сэдвээр, Дарханы ДЦС ТӨХК-ийн судалгаа хөгжлийн ахлах инженер, МУ-ын зөвлөх инженер, судлаач З.БатмандахДархан хотын Эрчим хүч ба хүлэмжийн хий- өнөөгийн байдал хэтийн төлөв” сэдвээр тус тус зочин илтгэл хэлэлцүүлж, оролцлоо.

ЭШБХ-ын үеэр дулааны ба хөргөлтийн технологийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Термо Тех ХХК, Синус Дочи ХХК, Термо Энержи ХХК, Си Эн Пи Монголиа Ватер Солиушн ХХК, Оргил турбин Инженеринг ХХК-ууд өөрийн компанийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан оролцлоо.

 

 

“Дулааны инженерийн салбар” үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан “Дулааны шинжлэх ухаан ба инженерчлэл-2024” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Эрчим хүчний сургуулийн “Дулааны инженерийн салбар” болон “Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн” хамтран зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр “ШУТИС Дулааны инженерийн салбарын төгсөгчдийн холбоо” НҮТББ ажиллалаа.

ШУТИС, ЭХС-ийн Дулааны инженерийн салбар

ШУТИС, Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн

2024.12.03

Affiliated schools