link
2024 оны 11 сарын 28-ны өдөр ШУТИС-ийн Уран бичлэгийн клубээс зохион байгуулсан уг сургалтаар Үндэсний бичигт суралцах үндсэн арга техник болон компьютер дээр бичиж сурах анхан шатны хичээлийг оюутнуудад хүргэлээ.
Уран бичлэгийн клуб нь оюутан залууст Монгол хэл бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд сургалт, хөтөлбөрүүдийг явуулдаг. Монгол хэлний тухай хуулийн дагуу Төрийн албан хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс хос бичгээр хөтлөн явуулахтай холбогдуулан энэхүү сургалтыг зохион байгуулсан нь оюутнуудад нэн шаардлагатай, цаг үеэ олсон сургалт болсонд клубийн гишүүд баяртай байна.
Уг сургалтаар: Клубийн зөвлөх багш доктор Ц.Эрдэнэзаяа “Монгол бичигт түргэн сургах арга туршлагаас” сэдвийн хүрээнд Монгол бичигт суралцах уламжлалт арга, хэрхэн суралцах, гардаг бэрхшээлүүд түүнийг хэрхэн даван гарах болон өөрийн суралцаж байсан арга туршлагаас хуваалцан үр дүнтэй түргэн суралцах талаар санал зөвлөгөө өглөө.
ГХС-ийн Ази судлалын тэнхимийн багш Д.Дуламсүрэнг урьж “Компьютер дээр үндэсний бичгээр бичих” анхан шатны сургалтыг зохион явууллаа. Уг сургалтаар: Монгол бичгийн “CMs Ulaanbatar” фонтыг хэрхэн татаж суулгах болон бусад фонт, хэрэглүүрүүдийн талаар үндсэн ойлголт мэдэгдэхүүнтэй болохоос гадна үсгүүдийн байрлал, Words программ дээрх тохиргоонуудын талаар мэдэгдэхүүнтэй болсон төдийгүй үгээ хэрхэн бичих дасгалыг оюутан залуус зөөврийн компьютер, пад, гар утсан дээрээ хамтдаа дадлагажиж суралцлаа.
Энэхүү хичэээлийн ашиг тусыг улам дэлгэрүүлж, илүү олон оюутанд хүргэхийн тулд Уран бичлэгийн клубийн зүгээс уг хичээлийг цахим хэлбэрээр бичлэг болгон нийтлэхээр ажиллаж байна.
“Монгол бичгийг өөрчилж халж болохгүй...Хэрэв бид Монгол хэлээ мартаад бусад улсын үг хэлэнд татагдан орох аваас Монголын үндэс угсаа мөхнө.”
Ерөнхий сайд асан А.Амар 1934 он
Уран бичлэгийн клуб
2024.12.06
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea