link
ШУТИС-ийн Барилгын инженер, Архитектурын сургууль БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Барилгын Инженер, Хүрээлэн Байгаа Орчны Инженерийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хамтарсан сургалт явуулах зорилгоор БИАС-ийн дэд захирал, дэд профессор Э.Нинжгарав тэргүүтэй зочид төлөөлөгчид 2012 оны 04 сард Сөүлийн Үндэсний Их Сургууль дээр ажиллаад ирсэн билээ. Энэ уулзалтын хүрээнд магистр докторын сургалтандаа хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж хос дипломтой төгсөх сургалтын программын талаар хэлэлцэж, мөн түүнчлэн тодорхой мэргэжлийн чиглэлийн профессоруудыг урьж ажиллуулах асуудлыг хэлэлцсэн юм. Уулзалтын үр дүнд 2012-2013 оны хичээлийн жилийн намрын улиралд Хаягдал Боловсруулах технологийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Барилгын Инженер, Хүрээлэн Байгаа Орчны Инженерийн Салбарын Профессор, доктор Ким Жае Ёонг A.WHE351”Хатуу хог хаягдал боловсруулах технологи” хичээлийг англи хэл дээр зааж байна.
Мөн түүнчлэн хоёр сургуулийн хооронд байгуулагдах хос дипломтой төгсөх сургалтын хөтөлбөр Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Удирдах зөвлөлийн хурлаар орж дэмжигдсэн бөгөөд нарийвчилсан сургалтын төлөвлөгөө, холбогдох материалуудыг бүрдүүлсний дараагаар гэрээнд гарын үсэг зурагдаж сургалт эхлэх бололцоотой болох юм.
Профессор Seung Young KHO, (Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Барилгын Инженер, Хүрээлэн Байгаа Орчны Инженерийн сургуулийн захирал), Профессор Kim Jae Young (Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Барилгын Инженер, Хүрээлэн Байгаа Орчны Инженерийн сургуулийн профессор)
ШУТИС.БИАС-ийн төлөөлөгчид
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea