link
ШУТИС-ОХ-ЭШТАлбанаас “Эрдмийн хэт” цуврал лекцээ 2012 оны 09 сарын 29-ний хагассайн өдөр “Нанотехнологи бидний амьдралд” сэдвийн хүрээнд ШУТИС-ийн төв байрны хурлын танхимд зохион байгуулсан.
Сургалтанд урилгаар:
ШУТИС-МТС-ийн “Хатуу биеийн профессорын баг”-ийн тэргүүлэх профессор Г.Батдэмбэрэл болон Ш.Чадраабал нар нанотехнологийн талаар онол, судалгааны арга, шинэ ололт амжилт нээлтийн талаар лекц
ШУТИС-ҮТДС-ийн “Арьс шир судлалын профессорын баг”-ийн ахлах багш, доктор Т.Төрмөнх Эрдэм Шинжилгээний Өгүүлэл хэрхэн бичих талаар лекц
Хамтарч ажилласан багш нартаа талархал илэрхийлэн тэмдэглэлийн дэвтэр, гарын үсгийн үзгийн хамт гардуулан өглөө.
Лекцэнд нийт 180 оюутан бүртгүүлснээс 165 оюутан, албаны зохион байгуулагч 20 гишүүний хамт нийт 185 оюутан хамрагдсан. Оюутнуудын бүртгэл 09:30 цагаас эхэлж, сургалтын ерөнхий үйл ажиллагаа 10:00-16:00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд үүнд нанотехнологийн талаар лекц, эрдэм шинжилгээний ажил бичих талаар сургалт, үдийн цай, асуулт хариултын тэмцээн болон оюутнууд багш нарын дунд чөлөөт ярилцлагыг зохион байгуулсан.
Нанотехнологийн талаарх АХА тэмцээнд:
МТС-ийн 1- р курсын оюутан Ч.Хажидханд
УУИС-ийн 2-р курсын оюутан Б.Идэрмөнх
ХИБС-ийн 3-р курсын оюутан Ж.Налжирмаа зэрэг оюутнууд байр эзэлсэн ба мөн идэвхи санаачилгатай ажилласан албаны гишүүд болох Ө.Дэлгэрсайхан, П.Галтчандмань, Б.Сэлэнгэ, Б.Гомбожав, С.Од-Эрдэнэ, Г.Мөнгөнбагана нарт өргөмжлөл гардууллаа.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea