link
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС) 2034 он хүртэл 10 жилийн хугацаатай 4 дэх удаагаа амжилттай магадлан итгэмжлүүллээ. Энэхүү байгууллагын магадлан итгэмжлэл нь тус сургуулийн сургалтын чанар, судалгаа шинжилгээний ажлын ахиц дэвшил, удирдлага зохион байгуулалтын үр дүнг дахин баталгаажуулсан чухал үйл явдал боллоо.


ШУТИС нь Монгол Улсад инженер, технологийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэгч их сургууль бөгөөд олон улсын жишигт нийцсэн сургалтын лаборатори, өндөр мэргэшсэн багшлах бүрэлдэхүүн, инновац, судалгааны ажлуудаараа танигдсан байгууллага юм. Тус сургуульд жил бүр олон мянган оюутан инженер, технологийн чиглэлээр суралцаж, дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц чадвартай мэргэжилтэн болон бэлтгэгдэж байна.
Энэхүү 10 жилийн хугацаанд магадлан итгэмжлэл нь ШУТИС-ийн нэр хүндийг улам бататгаж, сургалтын чанар, гадаад харилцаа, судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна.
Байгууллагаа амжилттай магадлан итгэмжлүүлэхэд хувь нэмэр оруулсан оюутан, багш ажилчид болон хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлж, цаашид мэргэжлийн өндөр түвшинд ажиллахыг зорьж байна.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship