link

Археологийн шинэ лаборатори нээлтээ хийлээ
2025-01-15 14:33 ЗАА

ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн Хүмүүнлэгийн салбарын дэргэд “Археологийн хэмжил зүй, хадгалалт хамгаалалт”-ийн шинэ лаборатори байгуулагдлаа. Тус лабораторийг ШУТИС, БНСУ-ын Конжу их сургуультай хамтарсан “Соёлын өвийн мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд байгуулсан ба археологийн олдворын хэмжилт, хадгалалт хамгаалалтын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож, 200 орчим сая төгрөгний өртөгтэйгээр боссон нь Монгол улсын хэмжээнд томоохонд тооцогдож байна. 
Нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн ректор Т.Намнан, БуХС-ийн захирал А.Энхбат, БНСУ-ын Конжу Их Сургуулийн профессор, “Соёлын өвийн мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн удирдагч Жу Нам Чол, МУ-ын Боловсолын яамны мэргэжилтэн Д.Баттогтох нар оролцлоо. 
ШУТИС-ийн археологийн судалгааны баг нь 2011 онд анх байгуулагдсанаас хойш Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж, суурь судалгааны 50 гаруй, авран хамгаалах чиглэлийн 100 гаруй хайгуул болон малтлага судалгааны ажлыг бие даан хийж гүйцэтгээд байгаа ба илрүүлсэн олдворууд нь ШУТИС-ийн Музей, Чингис хаан үндэсний музей, Монгол цэргийн музей, Завхан аймгийн музейд тус тус дэглэгдээд байгаа билээ.

 

Affiliated schools