link

“ТОЁОТО САЙЛС МОНГОЛИА - ШУТИС” Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр ЗАРЛАГДЛАА
2025-01-30 11:19 Батзориг

                                                               

 

“ТОЁОТО САЙЛС МОНГОЛИА - ШУТИС” Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр ЗАРЛАГДЛАА

 

Монгол, Япон улсын хамтын ажиллагааны хүрээнд 1998 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Япон улсын Тоёота Корпораци болон Техникийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсанаар тус сангийн тэтгэлэгт хөтөлбөр 27 дахь жилдээ зарлагдаж байна.

Энэ удаагийн тэтгэлгэт хөтөлбөр дээр 2024 оны 10 дугаар сарын 07-ний өдөр Тоёота Корпорацийн “Тоёото Сайлс Монголиа” болон “Шинэжлэх ухаан, технологийн их сургууль”-тай хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжүүлэхээр болж тус тэтгэлэгт хөтөлбөрийг Тоёото  сангаас гардуулдаг 500 мянган төгрөгийн сургалтын тэтгэлэг (Тоёото  сангийн тэгэлэг ба ШУТИС-иас олгох дүн) дээр нэмж нэг оюутанд 1.5 сая төгрөгийн нэмэлт тэтгэлэг олгох ба нэг жилд нийлбэр дүнгээр 2.0 сая төгрөгийг 20 хүртэлх оюутанд нийт 40 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олгохоор болоод байна.

Тэтгэлэг олгоход баримтлах зvйл:

  • Бакалаврын шатны сургалтын өдрийн 1-4 ангийн оюутнууд хамрагдах эрхтэй.
  • Нийт суралцсан хугацааны үзүүлэлтээр тэтгэлэгт хамрагдана.

Тавигдах шаардлага:

  • Автомашины механик, Мехатроник, Цахилгаан хангамж, Электроникийн инженерчлэл хөтөлбөрөр суралцаж буй 1-4 ангийн оюутнууд;
  • 3.0-оос дээш голч дүнтэй;
  • Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, cургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг шаарлагатай оюутан байх;
  • Онцгой авьяастай, техник сэтгэлгээтэй, эрдэм шинжилгээний хурал, олимпиад, мэргэжлийн уралдаан, тэмцээн, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй оролцдог бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/; 
  • Профессор багшийн тодорхойлолт;
  • Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт /нийт суралцсан хугацааны голчийг улирал түс бүрээр гарган дэд захирлаар баталгаажуулах/
  • Хорооны тодорхойлолт / гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээлэлийг багтаана/

Жич: Орон нутгийн оюутнууд тодорхойлолтоо факс болон цахим шуудангаар илгээх боломжтой.

  • Гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/ -Зөвхөн  оюутан байх хугацааны амжилтыг тусгасан байх
  • Эрдэм шинжилгээний илтгэл, бүтээлийн жагсаалт;  

Анкет болон холбогдох материалыг нүхтэй уутанд хийж 2025 оны 02-р сарын 20-ний өдрийн 17:00 цаг хүртэл  ШУТИС-ийн Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны  /ШУТИС-ийн төв байрны 2 давхарт 218 тоот/-д хүлээн авна. Лавлах зүйл байвал 11-329081 утсаар холбогдоно уу.

ГАДААД ХАРИЛЦАА, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН АЛБА

+976-11329081

Affiliated schools