link
Тус уулзалтын зорилго нь өвлийн элсэгчдэдээ их сургуулийн зорилго, зорилт, сургалт, үйлчилгээ, бүрэлдэхүүн сургууль, салбар, тэнхимийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж суралцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино.
Уулзалтад: ШУТИС-ийн ректор, доктор, профессор Т.Намнан, холбогдох албадын дарга нар, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, оюутны холбоо, клубүүдийн төлөөлөл оролцож оюутнуудтайгаа уулзалт хийж мэдээлэл хүргэлээ. Уулзалтад нийт 50 гаруй оюутан хамрагдлаа.
Уулзалтад оролцсон оюутан, багш нартаа ШУТИС-ийн ректор доктор, профессор Т.Намнан Их сургуулийн хөгжлийн бодлого, оюутан багш нарын хамтын ажиллагаа, шинэ боломж, хөтөлбөр зэргийг танилцуулж, оюутан залуусыг сайн сурч Дэлхийд үнэлэгдэх үнэ цэнтэй оюутан болохын тулд хамран ажиллах, хамтдаа хөгжиж, эв нэгдэл, ёс зүйтэй интерпренер, инноваци бүтээх чадварлаг инженерүүд болохыг хүслээ.
Шинэ оюутнууддаа ШУТИС-ийн сургалтын систем, үйл ажиллагааны талаар
СБХА-ны дарга, доктор М.Эрдэнэтуяа, оюутны үйлчилгээ, үйл ажиллагааны талаар ОҮА-ны дарга, доктор, дэд профессор Д.Цогзолмаа, номын сангийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар ШУТТНС-ын ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг, оюутны удирдах байгууллага түүний үйл ажиллагааны талаар оюутны холбооны тэргүүн ГУУС-ийн оюутан Н.Сандагдорж нар мэдээллүүдийг тус тус танилцууллаа. Клубийн нэгдсэн зөвлөл нээлттэй танилцуулга хийж ажиллав.
Шинэ оюутнууддаа “ШУТИС бидний бахархал” ая дууны мэндчилгээ дэвшүүлж хамтдаа дууллаа.
Уулзалтад оролцсон оюутнууддаа оюутны гарын авлага гардуулж, дурсгалын зураг татууллаа. Оюутны холбоо, клубийн оюутнууд шинэ оюутнууддаа сургуулиа танилцуулж, номын сан, музейг үзүүллээ.
Бүрэлдэхүүн сургуулиуд 2025 оны 02 дугаар сарын 10-14 ний өдрүүдэд танилцуулга хийнэ.
ШУТИС-ийн оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor