link

Saxon Student Mobility Program – Оюутан солилцооны хөтөлбөр
2025-02-11 09:44 Батзориг

Saxon Student Mobility Program – Оюутан солилцооны хөтөлбөр

 

ШУТИС-ийн СУДЛААЧ МАГИСТР оюутан та ХБНГУ-д оюутан солилцоогоор явах хөтөлбөрт өргөдлөө илгээнэ үү.

Шалгаруулалтанд тэнцсэн оюутан 6 сар буюу хичээлийн нэг улирал ХБНГУ-ын их сургуульд судалгаа хийх боломжоор хангагдана. Замын зардал болон суралцах үеийн амьжиргааны төлбөрийг санхүүжүүлэгч байгууллага буюу ХБНГУ-ын Саксон мужийн Шинжлэх ухаан, Соёл ба Аялал жуучлалын яам хариуцна.

 

Хэн өргөдөл илгээж болох вэ:

ШУТИС-д инженер, технологийн чиглэлээр судлаач магистрын хөтөлбөрөөр сурч буй оюутан (мэргэжлийн магистрын хөтөлбөрөөр сурч буй оюутан хамрагдах боломжгүй)

Тавигдах шаардлага:

  • ШУТИС-ийн магистр оюутан байх
  • Үнэлгээний голч дүн 3.0 ба түүнээс дээш байх
  • Англи хэлний В2 ба түүнээс дээш түвшний гэрчилгээтэй байх

Бүрдүүлэх материал:

  • Сургалтын дүнгийн хуулбар
  • Англи хэлний түвшинг тогтоосон гэрчилгээ
  • Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлт – өргөдөл
  • Хувь хүний хөгжлийн тухай эссэ (400-500 үгэнд багтаан англи хэлээр бичсэн байх)

Өргөдөл хүлээж авах хугацаа:

  • 2025 оны 2-р сарын 11-нээс 2025 оны 2-р сарын 17-ны өдрийн 13:00 цаг хүртэл

 

Өргөдөл хүлээж авах байр:

ШУТИС-ийн Ахисан түвшний сургууль (хичээлийн 8-р байрны 802 өрөө)

 

Зохион байгуулагч:

ШУТИС-ийн Ахисан түвшний сургууль

ШУТИС-ийн Гадаад харилцааны алба

ХБНГУ-ын Саксон мужийн Монгол дахь төлөөлөгчийн газар

Affiliated schools