link

Япон улсын “SMC” корпорацитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2025-02-25 13:33 ЗАА

2025 оны 2-р сарын 25-ны өдөр, ШУТИС нь Япон улсын “Санкоу Сэеки” групп, “Санкоу маркетинг монгоилиа” ХХК болон “SMC” корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “SMC” корпорацитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн салбарт шинэ төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн юм.

 

SMC Корпораци нь 1959 онд байгуулагдсан бөгөөд ТОПИКС Ларж 70 компанийн нэг юм. Тус компани нь аж үйлдвэрийн автоматжуулалтын пневматик хяналтын инженерчлэлийн тэргүүлэгч бөгөөд удирдлагын хавхлага, активаторууд болон агаарын шугам тоног төхөөрөмж зэрэг олон төрлийн хяналтын системүүдийг боловсруулж, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Төв байр нь Японы Токио хотын Сотоканда, Чиёда-ку дүүрэгт байрладаг бөгөөд дэлхий даяар олон улсын инженерийн сүлжээ, үйлдвэрлэлийн салбаруудтай. SMC нь Хятад, Сингапур, АНУ, Мексик, Бразил, Европ, Энэтхэг, Өмнөд Солонгос, Австрали зэрэг улсуудад үйлдвэрлэлийн байгууламжтай.

 

Уулзалтын үеэр SMC Корпораци болон Санкоу Сэеки группийн төслийн удирдлагын баг нь Монголын залуу инженерүүд, судлаачидтай хамтран ажиллах боломж, салбарын ирээдүйг хэлэлцэж, ШУТИС-ийн оюутнуудад Япон улсын технологийн салбарын дэвшилтэт туршлагаас суралцах боломжийг олгох талаар ярилцсан юм.

Энэхүү уулзалт нь Монгол, Япон улсын харилцааг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлэх чухал алхам боллоо. Хамтын ажиллагааг урт хугацаанд тууштай, хариуцлагатайгаар үргэлжлүүлж буй Япон улсын “SMC” корпораци, Санкоу Сэеки групп болон Санкоу маркетинг монгоилиа ХХК-д гүнээ талархал илэрхийлье.

Гадаад харилцааны алба

Affiliated schools