link

Чунцин их сургуулийн олон улсын зуны зусланд барилгын инженерийн оюутнуудыг урьж байна.
2025-03-06 14:12 Батзориг

БНХАУ-ын Чунцин их сургуулийн 2025 оны олон улсын зуны зусланд БАС-ийн мэргэжлийн ангийн оюутнуудыг хамрагдахыг урьж байна.

Уг зуны зусланд нийт 10 оюутан хамруулах бөгөөд хамрагдах оюутнууд замын зардлаа төлөх бөгөөд байр, хоол бусад бүх зардлыг Чунцин их сургуулиас хариуцна. Зуны зусланг 2025 оны 06 сарын 20-ны өдрөөс 07 сарын 10-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай зохион байгуулна.  

Хамрагдахыг хүссэн оюутнуудыг 2025 оны 04 сарын 4-ний өдрийг дуустал Гадаад харилцааны албаны I-218 тоот өрөөнд бүртгэнэ.

Сонирхсон оюутнууд бүртгүүлэхдээ:

  1. Сургуулийн тодорхойлолт
  2. Дүнгийн хуудас
  3. Гадаад паспортын хуулбар

Жич: Сургалтанд хамрагдах оюутнууд Англи хэлний дунд түвшний (B1-Intermediate) мэдлэгтэй байх шаардлагатай.

Гадаад харилцааны алба

Affiliated schools