link
IAESTE нь их дээд сургуулиудын боловсрол, үйлдвэрлэл, оюутны эрх ашгийг холбож ажилладаг төрийн бус байгууллага бөгөөд ШУТИС 2001 оноос тус байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд нийт 243 оюутан багш нарыг Герман, Швейцари, Хятад, АНУ, ОХУ, Тайланд, Египт, Танзани зэрэг дэлхийн 34 оронд урт богино хугацаагаар явуулсан байна.
Мөн Колумба, Аргентин, Герман, Казакстан, Бельги, Норвег зэрэг 25 гаруй орноос 204 гадаад оюутныг ШУТИС-ийн сургуулиуд, Эрдэнэт үйлдвэр, МУИС, ХААИС, ЭМШУИС, NAB компани зэрэг байгууллагуудтай хамтран хүлээж аваад байгаа билээ. 2010 оны 10 дугаар сарын 20-оос тус байгууллага IAESTE-ийн өдрийг тэмдэглэж эхэлсний дагуу 10 дугаар сарын 19-ний өдөр ШУТИС-д IAESTE-ийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлэв. Өдөрлөгт Монголд дадлага хийж буй Герман, Австри, Тайланд оюутнууд болон ШУТИС, ОрТС, ДаТС, ХААИС-аас гадаадад дадлагаар явсан оюутнууд оролцож, тайлангаа тавилаа.
ЗХШҮГ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea