link

ШУТИС-ИЙН бүрэлдэхүүн сургуулийн Сургалт, чанарын албаны дарга, сургалтын албаны ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
2025-03-26 14:25 ЗАА

ШУТИС-ИЙН бүрэлдэхүүн сургуулийн Сургалт, чанарын албаны дарга, сургалтын албаны ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг ШУТИС-ийн VIII байрны Эрдэм шинжилгээний хурлын танхим 2025 оны 03 дугаар сарын 24 өдөр зохион байгуулав. Сургалтыг Сургалтын, оюутны асуудал эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү нээж үг хэлэв.

 

Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа тус албаны шинэчилсэн бүтэц зохион байгуулалт, чиг үүргийг бүрэлдэхүүн\харьяа сургуулийн Сургалт чанарын албаны дарга, сургалтын албаны ажилтан, хичээл зохицуулагч нарт танилцуулав.  Мөн “Сургалтын албаны ажилтан нарын ажлын чиг үүргийн хуваарилалт”, “Дээд боловсролын тухай хууль, дагаж гарсан тогтоол, дүрэм, журам болон ШУТИС-ийн дүрэм, журам”-ыг дэлгэрэнгүй танилцуулав.

Оюутны үйлчилгээний дарга Д.Цогзолмаа “ШУТИС-ийн оюутны үйлчилгээ, үйл ажиллагаа”-ны талаар танилцуулж илтгэл тавив. Мөн  тус албаны тэтгэлэг, зээл тусламж хариуцсан мэргэжилтэн Б.Сувд-Эрдэнэ “Суралцагчдад тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын танилцуулгыг хийв.

Сургалтын бодлого, зохицуулалтын алба мэргэжилтэн нар “Бакалаврын сургалтын  үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төслийн танилцуулгыг дараах чиглэлээр хийв. Үүнд:

  • “Сургалтын хөтөлбөр, одоо мөрдөж буй сургалтын хөтөлбөрийн баримтын танилцуулга, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл”-ийн чиглэлээр СБЗА-ны ахлах мэргэжилтэн Г.Ариунтөгс;
  • “Хичээл сонголт 1, 2, хичээлийн хуваарь, багшийн цагийн тооцоо”-ны чиглэлээр СБЗА-ны мэргэжилтэн Б Туяацэцэг
  • “Оюутан элсүүлэх журам, багц цагаар тооцох, багц цагийн дүйцүүлэлт”-ийн чиглэлээр СБЗА-ны мэргэжилтэн Д.Мөнхсайхан;
  • “Төгсөлтийн үйл ажиллагааны журам” чиглэлээр СБЗА-ны мэргэжилтэн Б.Цэвэлсүрэн;
  • Суралцагчийн тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, ур чадвар, хандлагын үнэлгээний чиглэлээр СБЗА-ны мэргэжилтэн X Оюунхишиг нар хийв.

​​​​​​​ 

Сургалтын төгсгөлд сургалт чанарын албаны дарга, сургалтын албаны ажилтан нар санал бодлоо илэрхийлэв.

  

  

Сургалтын төгсөлд  “Харилцааны зөөлөн ур чадвар” сэдвээр Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн багш Д.Юмжирмаа сургалт оролцогчдод илтгэл тавьж, сэтгэл зүйн үнэлгээ болон дасгал ажиллуулав.

Сургалтын бодлого, зохицуулалтын алба

2024.03.25

Affiliated schools