link
Япон улсын Вакаяамагийн их сургуулийн 2025 оны
"Зуны хөтөлбөр"-т хамрагдахыг урьж байна
Япон улсын Вакаяма Их Сургууль 2025 оны богино хугацааны зуны хөтөлбөр-т өргөдөл хүлээн авч эхэлснийг та бүхэнд дуулгахад таатай байна! Энэ нь Японы соёлтой танилцах, сонирхолтой хичээлүүдэд оролцох, мөн гайхамшигт Коя уулыг судлах онцгой боломж юм.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй:
Хугацаа: 2025 оны 7-р сарын 15 – 7-р сарын 22
Хөтөлбөрийн төлбөр: 10,000 JPY
(Төлбөр нь хичээлүүд, Японы соёлын туршлага, Коя уул руу аялах зардлыг багтаана. Нислэгийн тийз, байр, хоол, даатгал болон бусад зардал багтаагүй болно.)
Төлбөрийн арга: Очих үедээ бэлнээр төлнө
Өргөдөл гаргах үйл явц:
Нэр дэвшүүлэх эцсийн хугацаа: 2025 оны 4-р сарын 6
Сургуулийн төлөөлөгчид оюутнуудыг өгөгдсөн холбоосоор нэр дэвшүүлнэ. Энд дарж анкет болон хөтөлбөрийн зартай танилцана уу.
Чухал тэмдэглэл:
Хөтөлбөрийн суудал хязгаартай бөгөөд зөвхөн Вакаяма Их Сургуулийн түнш байгууллагуудаас ирсэн анхны 20 өргөдөл хүлээн зөвшөөрөгдөнө.
Хэрэв танд ямар нэгэн асуулт байвал бидэнтэй холбоо барина уу.
Гадаад харилцааны алба,
+976-11-329081