link

ШУТИС-д багш сонгон шалгаруулж авна
2025-04-07 15:40 ЗАА

Бүрэлдэхүүн сургууль

Салбар, тэнхим

Багш тоо

Мэргэжлийн чиглэл

1

Геологи, уул уурхайн сургууль

Газрын тос, өрөмдлөгийн

1

Өрөмдлөгийн инженер

2

Нийгэм, хүмүүнлэгийн сургууль

Нийгмийн ухааны

1

Сэтгэл судлал

БҮГД

2

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Магистр, түүнээс дээш зэрэгтэй.
  • Зарлагдсан мэргэжлээр эзэмшсэн боловсролын зэргийн дипломын голч дүн дараах шаардлагын аль нэгийг хангасан байна. Үүнд:
    • Бакалаврын зэргийн дипломын голч дүн 3.0-оос дээш үнэлгээтэй
    • Магистрын зэргийн дипломын голч дүн 3.0-оос дээш үнэлгээтэй
  • Докторын зэрэгтэй, их, дээд сургууль, боловсролын байгууллагад ажилласан бол давуу тал болно.
  • Хамгаалсан сэдвийн хүрээнд судалгааны ажил хийдэг.
  • Төлөвшсөн, ёс зүйтэй, эерэг харилцаа, хандлагатай.
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий, бүрэн бөглөсөн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет)
  • Боловсролын зэргийн дипломын хуулбар
  • Боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн лавлагаа.
  • Гадаад улсад боловсрол эзэмшсэн бол дипломоо нотариатаар батлуулан, баталгаат орчуулга хийлгэн боловсролын бүртгэлийн системд бүртгүүлсэн байх
  • Бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар эсвэл лавлагаа

Бүртгэл: Бүрдүүлэх материалаа нэг PDF файл болгон 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цаг хүртэл hr@must.edu.mn хаягаар ирүүлнэ.

 

ШУТИС-ийн Захиргааны удирдлагын газар

11-322393

Affiliated schools