link

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын захирал томилогдлоо
2025-04-17 15:09 ЗАА

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтыг "ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирлыг сонгон шалгаруулах удирдамж"-ийн дагуу нэр дэвшигчийн материал хүлээж авсанаас хойш 2025 оны 3 дугаар сарын 24-нөөс 4 дүгээр сарын 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сонгон шалгаруулалт нь гурван үе шаттай явагдсан бөгөөд бүрэлдэхүүн сургуулийн захиралд нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрийг сургуулийн хамт олонд танилцуулж, санал хураалтаар шилдэг нэр дэвшигчээ тодруулсан нь сонгон шалгаруулалтын онцлог байв.

Сонгон шалгаруулалтын үр дүнд дараах захирлууд томилогдож байна. Үүнд:

Геологи, уул уурхайн сургууль – доктор (Ph.D), дэд профессор К.Хавалболот (улиран томилогдов)

Менежментийн сургууль – доктор (Ph.D), профессор Г.Баттүвшин (улиран томилогдов)

Мэдээлэл, холбооны технологийн сургууль – доктор (Ph.D), дэд профессор Л.Баяр-Эрдэнэ

Нийгэм, хүмүүнлэгийн сургууль – доктор (Ph.D), дэд профессор Я.Төгөлдөр

Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль – доктор (Ph.D), дэд профессор Н.Ганзориг

Хэрэглээний шинжлэх ухааны сургууль – доктор (Ph.D), дэд профессор Б.Тунгалагтамир

Эрчим хүчний инженерчлэлийн сургууль – доктор (Ph.D), дэд профессор Б.Бат-Эрдэнэ

Шинээр болон улиран томилогдож буй эрхэм захирлууддаа ажлын өндөр амжилт хүсье. ШУТИС-ийн хөгжил дэвшил шинэ шатанд хүрч, улам бүр өргөжин тэлэхийн ерөөл өргөн дэвшүүлье.

Affiliated schools