link
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын захирлын сонгон шалгаруулалт амжилттай болж, шинээр томилогдсон захирлууд үүрэгт ажил, сургуулийн тамгаа гардан аваад байна. ШУТИС-ийн Захиргааны удирдлагын газраас шинээр томилогдсон бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад зориулсан чиглүүлэх сургалтыг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтаар хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлт, гадаад харилцаа, санхүү, хөрөнгө оруулалт, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчим, ректорын эрх олгосон тушаалын хэрэгжилт зэрэг сэдвээр нэгдсэн мэдээлэл, зөвлөмж өгч, харилцан санал солилцсон юм. Чиглүүлэх сургалтад Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea