link

“МАРКЕТИНГ: ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ” 2025 амжилттай болж өндөрлөлөө
2025-04-18 20:51 ЗАА

Монгол улсад анх санаачлан 2000 оноос хойш ШУТИС-ийн Компьютер техник менежментийн сургуулиас “Маркетинг: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш” сэдэвт өдөрлөгийг үргэлжлүүлэн зохион байгуулсаар өдгөө Менежментийн Сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхим 23 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Маркетингийн мэргэжлийг сурталчлах зорилго бүхий  “Маркетинг: Өчигдөр, өнөөдөр, маргааш сэдэвт өдөрлөг  2025 оны 4-р сарын 09,10, 11 ний өдрүүдэд тус сургууль дээр 23 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ үеэр 12 багийн

  • Маркетинг
  • Бизнесийн удирдлага
  • Санхүү менежмент
  • Хүний нөөцийн менежмент
  • Олон нийттэй харилцах
  • Нийтийн удирдлага
  • Аялал зуучлал
  • Төрийн удирдлага
  • Олон улсын бизнес менежмент

Дээрх 9 мэргэжлийн 120 оюутан, Маркетинг Санхүү хөтөлбөрийн 30 гаруй оюутны бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдаж 40 гаруй аж ахуй нэгж, байгууллагын борлуулалтын үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан бөгөөд өөрсдийн авхаалж самбаа, оюун ухааны цар хүрээгээр бусдыгаа манлайлан :

  1. Тэргүүн байранд – “The Storm”
  2. Дэд байранд – “SwayZ”
  3. Гутгаар байранд – “Okane”
  4. Шилдэг Маркетингтай багаар - “TenTitans”
  5. “Шилдэг ПАУ” шагналаар - “SwayZ” багийн ахлагч Ц.Тунгалаг нар шалгарлаа.

Маркетинг:Өчигдөр, Өнөөдөр, Маргааш сэдэвт өдөрлөг нь нийт Бизнесийн удирдлагын багцын оюутан залууст Маркетингийн мэргэжлийг сурталчлан онол болон практик дадлагыг эзэмшүүлэхийн тулд нийт 2 үе шаттай оюутан залуусын авхаалж самбаа, авьяас чадварыг сорьсон даалгаврыг гүйцэтгэдэг билээ.

I-р шатанд оюутнууд өдөрлөгт оролцож үзэсгэлэн худалдаанд оролцох байгууллагуудтай уулзаж тухайн компани бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулдаг ба нийт 40 гаруй аж ахуй байгууллага оролцсон. Мөн ерөнхий ивээн  тэтгэгч Skytel болон хамтран зохион байгуулагч Nano LLC компанийн бэлтгэсэн даалгаврыг гүйцэтгэсэн болно.

II-р шатанд Өдөрлөгийн хүрээнд сурсан мэдсэн бүх зүйлээрээ уралдан мэндчилгээ, Ерөнхий ивээн тэтгэгчийн даалгавар болох Reel явуулсан 12 багаас шалгарсан 5 баг өрсөлдсөн бөгөөд нийт онооны нийлбэрээр эхний гурван байр, Шилдэг маркетингтай баг, Шилдэг Пау шалгаруулдаг уламжлалтай билээ.

​​​​​​​Тэргүүн байранд Зөвлөх ПАУ Т.Фарида Е.Мөнгөнтуул ахлагчтай  – “The Storm” баг

Дэд байранд Зөвлөх ПАУ Ц.Тунгалаг С.Хулан ахлагчтай  –“SwayZ” баг

​​​​​​​Гутгаар байранд Зөвлөх ПАУ Ч. Дашням С.Золзаяа ахлагчтай – “Okane” баг

​​​​​​​Шилдэг маркетингтай баг Зөвлөх ПАУ Б.Болормаа  Р. Энх Ундрал ахлагчтай - “TenTitans” баг

Шилдэг Пау- “Ц.Тунгалаг"

Шилдэг Маркетер -“Э.Тамир”

Маркетингийн өдөрлөг зохион байгуулсан шүүгч, панелист, зохион байгуулагчид :

Шүүгч багш нар:

  1. ШУТИС МС-ийн дэд захирал, доктор., дэд профессор М.Банзрагч
  2. ШУТИС МС-ЫН Эрдэмтэн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч доктор., дэд профессор Б.Оюунтунгалаг
  3. ШУТИС Бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш М.Саруул-Эрдэнэ
  4. ШУТИС Бизнесийн удирдлагын тэнхимийн багш Ч. Энх-Амар

Шүүгч Панелист нар:

Future Leaders II сэдвийн хүрээнд бид бүхэнд үнэтэй сургамж зөвлөгөө өгч илтгэл тавьсан панелистуудыг танилцуулж байна.

  1. Circkle group-н маркетингийн захирал Хутагт компанийн CEO П.Билгүүн
  2. Re/Max Mongolia Sales Franchise захирал М. Буянхишиг
  3. Papa Logistic Platform үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Х. Санжаажамц
  4. М банкны Маркетингийн ахлах мэргэжилтэн Б.Нинжмаа
  5. ШУТИС Бизнесийн удирдлагын тэнхимийн багш Ч. Энх-Амар

​​​​​​​

Оролцсон бүх баг болон оюутнуудынхаа цаашдын сурлага хөдөлмөрт  өндрөөс өндөр амжилтыг хүсье.​​​​​​​

Affiliated schools