link
Япон улсын Нагаокагийн технологийн их сургуулийн ерөнхийлөгч Нийхара Коичид ШУТИС-ийн “Хүндэт Профессор” цол олгох ёслолын ажиллагаа 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлд боллоо.


Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон бүрэлдэхүүн сургуулийн захирал бусад албаны хүмүүс оролцсон юм. Нагаокагийн технологийн их сургуулийн ерөнхийлөгч Нийхара Коичи нь материал судлалын салбарт томоохон нээлтүүд хийж дэлхийн дахинд танигджээ. Иймд Др.Нийхарагийн Шинжлэх ухаан болон хүний нөөцийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн ШУТИС-ийн Эрдийн зөвлөлийн хурлын шийдвэрээр “Хүндэт Профессор” цол олгожээ.

Нагаокагийн технологийн их сургуульд одоогоор ШУТИС-ийн хоёр оюутан судалгааны ажилд хамрагдаж байна. Сонирхуулахад тус их сургуулийг БШУ-ын сайд Л.Гантөмөр төгссөн бөгөөд энэ сургуулийн Хүндэт доктор юм.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship