link
БНГУ-ын Фрайберг хотын "Уул уурхайн академи" Техникийн их сургуулийн “Уул уурхайн институт”-ын захирал, доктор, профессор Карстен Дребенштедт 2025 оны 5 дугаар сарын 3-ны өдөр ШУТТНС-д хүрэлцэн ирж “Mixed reality hendbooks for mining engineers” шинэ номынхоо нэгдүгээр ботийн дээжээс гардуулан өглөө.
Энэхүү ном нь англи хэл дээр хэвлэгдсэн бөгөөд хавтас дээрх QR кодыг гар утсаараа уншуулж тус номын цахим хувилбарыг үзэх боломжтой. Мөн сэдэв тус бүрд ашиглах нэмэлт материалыг QR кодоор дамжуулан үзэхээс гадна хэсэг тус бүрд бататгасан асуулт, голлох агуулгыг тусгайлан оруулж өгснөөрөө шинэлэг, цогц сурах бичиг болсон байна.
Тус ном нь уул уурхайн мэргэжлийн ангийн оюутан, судлаачдад чухал гарын авлага болно гэдэгт итгэлтэй байна.
Дашрамд дурдахад доктор, профессор Карстен Дребенштедт нь ХБНГУ-ын дээд шагнал “Гавьяаны загалмай”, МУ-ын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонтой бөгөөд ШУТИС-ийн “Хүндэт профессор” юм байна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай
Шинжлэх ухаан, технологийн номын сан
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea