link
Жил бүр уламжлал болгон “Ёс зүйн 7 хоног” өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагддаг Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн багш, ажилтанд зориулсан ёс зүйн сургалт, семинарыг 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдөр номын сангийн 604 тоот өрөөнд амжилттай зохион байгууллаа.


Тус сургалт, семинар нь ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн боловсролыг дээшлүүлэх, ёс зүйн дүрэм, хэм хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх зарчим, ёс зүйн боловсролын талаарх нэгдсэн ойлголт, мэдлэгийг түгээх зорилгоор зохион байгуулав. МУИС-ийн зөвлөх профессор, Доктор (Ph.D) Р.Дарьхүү “Ёс суртахууны хэм хэмжээ, зарчим”, МУИС-ийн багш, Доктор (Ph.D), дэд профессор Д.Оюунгэрэл “Ёс зүй ба үнэт зүйл”, ШУТИС-ийн ХХҮДС-ийн Ахлах багш Б.Арвинбаяр “Судалгааны ёс зүй ба инженерийн гоо зүй” зэрэг илтгэл тавилаа. Тус арга хэмжээнд ШУТИС-ийн 70 гаруй багш, ажилтан, оюутан хамрагдлаа.



Зохион байгуулагч:
ШУТИС-ИЙН БАГШ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ
2025.05.01
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate