link
Электроник, цахилгаан ба автоматикийн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургууль, коллежийн оюутнуудын зохиогддог Электроникийн улсын XXI олимпиадыг Юнител групп ивээн тэтгэж, ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль 2025 оны 5 сарын 3-4 өдрүүдэд зохион байгууллаа.
Тус олимпиадад МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Монгол Коосэн технологийн коллеж, Шинэ Монгол технологийн коллеж, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэт цогцолбор дээд сургууль, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Коосэн технологийн коллеж зэрэг найман сургуулийн 60 оюутан мэдлэг, мэргэжлийн ур чадвараа сорин хоёр өдөр уралдлаа.
Электроникийн олимпиадын бодлогын тэмцээний дүнгээр гуравдугаар байрт МХТС-ийн робот ба хиймэл оюун ухаан мэргэжлээр суралцагч Б.Аминхүү 9.3 оноогоор,
Хоёрдугаар байрт ЭХИС-ийн цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр суралцагч Б.Чинзориг 11.8 оноогоор,
Нэгдүгээр байрт МХТС-ийн электроникийн инженерчлэл мэргэжлээр суралцагч О.Төгөлдөр 16 оноогоор орлоо.
Мөн уран бодлогын шагналыг МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн электроникийн инженерчлэл мэргэжлээр суралцагч Б.Болдбаатар хүртлээ.
Олимпиадын бодлого ба дадлагын тэмцээний нийлбэр дүнгээр Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Б.Түвшинтөгс ахлагчтай ЭЦДС баг 34.9 оноогоор гуравдугаар байр,
ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн О.Төгөлдөр ахлагчтай МХТС-2 баг 55.3 оноогоор хоёрдугаар байр,
ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Б.Аминхүү ахлагчтай МХТС-1 баг 59.5 оноогоор тэргүүн байрыг тус тус эзэлж ивээн тэтгэгчийн шагналыг гардан авлаа.
Тус олимпиадыг хоёр дахь жилдээ ивээн тэтгэсэн Юнител группийн хамт олондоо оролцогчид, зохион байгуулагчдын зүгээс гүн талархал илэрхийлж байна.
Оролцогч багуудын зураг /slide болгон оруулъя./
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea