link

Германы Бундестагийн Олон улсын парламентын тэтгэлэг зарлагдлаа
2025-05-13 09:48 Батзориг

Германы Бундестаг нь Берлиний Чөлөөт их сургууль, Хумбольдтын их сургууль, Берлиний Техникийн их сургуультай хамтран жил бүр их, дээд сургууль төгссөн 50 орны 120 хүртэл тооны залуучуудад Олон улсын парламентын тэтгэлэгийг олгодог. Тус тэтгэлэгт хамрагдсан залуучууд Германы парламентын үйл ажиллагаатай 5 сарын турш дэлгэрэнгүй танилцаж, мөн парламентын гишүүний ажлын албанд 3 сар дадлага хийдэг.

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл. Материал илгээх хугацаа 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ЭСЯ-ны ​​info@ulan.diplo.de хаяг руу илгээнэ үү. 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://ulan-bator.diplo.de/mn-de/2607344-2607344

 

Гадаад харилцааны алба

Affiliated schools