link

`БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2025`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
2025-05-13 18:05 ЗАА

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор ШУТИС, ХХҮДС-ийн Биотехнологи, шим тэжээлийн тэнхимээс “БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД-2025” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2025.04.25-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хурлыг ХХҮДС-ийн захирал доктор, дэд профессор Н.Ганзориг нээж хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн, багш, судлаач, оюутнуудыг судалгааны ажлаа улам үргэлжлүүлэн бататгаж улс эх орондоо хэрэгцээт зүйлсийг хийх эзэд нь болох ерөөлийг өргөлөө.

  

Хурлын явц (2025.04.25)

Тус эрдэм шинжилгээний хуралд ШУТИС, МУИС, ХААИС, АШУҮИС, Этүгэн ИС зэрэг их дээд сургуулиудын биотехнологи, микробиологи, нийгмийн эрүүл мэнд, хүнсний чанар, аюулгүй байдал хөтөлбөрөөр суралцаж буй бакалавр оюутнуудын 24 гаруй илтгэл ирсэнээс 10 илтгэлийг хэлэлцүүлж шалгарууллаа.

Хурлын шүүгчээр дараах бүрэлдэхүүн ажиллалаа.

  1. Н.Энхболд, доктор (Sc.D) ШУА, УХЭШХүрээлэнгийн ЭШТА
  2. Ц.Энхтуул, доктор (Ph.D), ШУТИС-ийн ХХҮДС-ийн профессор
  3. М.Мэнд-Амар (MSc) ШУА, Биологийн хүрээлэнгийн ЭША

“БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД-2025” оюутны эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлд дараах илтгэлүүд тус тус шалгарлаа.

Тэргүүн байранд:

Монгол оронд ургах (Hypogymnia physodes, Cetraria Islandica) хагийг хүнсэнд нэмэлтээр ашиглах нь”, Ж.Энхсаруул, ШУТИС, ХХҮДС, БШТТэнхимийн Биотехнологи хөтөлбөрийн 4-р ангийн оюутан, Удирдагч багш О.Энхтуяа, доктор (Ph.D), ШУА, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, ЭШТАжилтан,

Дэд байранд:

In vitro-д өсгөвөрлөсөн Өндөр зоосон цэцгийн (inula helenium l.) биомасст фитохимийн зарим үзүүлэлтийг тодорхойлсон дүн Б.Анужин, Этүгэн Их Сургууль, ЭМС-ийн 5-р ангийн оюутан, Удирдагч багш А.Золзаяа, Этүгэн Их Сургууль, ЭМС Х.Алтанзул, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лаборатори

Гутгаар байранд:

Монголын уламжлалт технологиор бүрсэн тарган дахь микроорганизмын биохими, физиологи, биологийн идэвхийн судалгаа, Б.Эрдэмхишиг, МУИС, ШУС, биотехнологи хөтөлбөрийн 4-р ангийн оюутан, Удирдагч багш Ж.Хулан, МУИС, ШУС-ийн профессор

Биотехнологи – бидний амьдралд - 2025”оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад хамтран, ивээн тэтгэгчээр үндэсний манлай хүнсний үйлдвэр Монос хүнс ХК, “Голд Кинг Берри” ХХК ажиллалаа.

Энэ удаагийн оюутны эрдэм шинжилгээний хуралд “ШУТИС, ДаТС-ийн багш Д.Лхагвадолгор, доктор (Ph.D) Иодоор баяжуулсан махан бүтээгдэхүүний хүнсний үнэт чанар” сэдвээр уригдсан илтгэл тавилаа.

 

                                            Шагналт байр эзэлсэн оюутнууд                                          Хуралд оролцогсод

Тус хуралд оролцсон нийт оюутны илтгэлийг Биотехнологи - бидний амьдралд - 2025 эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэлд нийтлэж нийтийн хүртээл болгоно. Нийт илтгэгч оюутнууд болон эрдэмтэн багш нарт цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөхийн ялдамд идэвх санаачлагатай ажилласан Биотехнологи, шим тэжээлийн тэнхимийн хамт олон, ХХҮДС-ийн дэргэдэх оюутны “IB”, “Арга билэг” клубын нийт гишүүдэд талархал илэрхийлье.

ХҮНС, ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ

БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН ТЭНХИМ

Affiliated schools