link
2025 оны 6 дугаар сарын 2-ны өдөр ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др. Борбала Обрущанский, тус ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Г.Хишигбадам нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд Борбала Обрущанский хоёр орны боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбар дахь уламжлалт, найрсаг хамтын ажиллагааг онцлон дурдлаа. Тэрээр ШУТИС болон Унгарын их дээд сургуулиудын хооронд шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, оюутан суралцуулах, багш судлаачдын мэргэжлийг дээшлүүлэх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон боломж байгааг тэмдэглэн хэлэв.
Ректор Т.Намнан Элчин сайдад талархал илэрхийлж, Унгарын нэр хүндтэй их дээд сургуулиудтай хамтын ажиллагаа эхлүүлэхэд ШУТИС бэлэн байгааг мэдэгдэв. Тэрээр нэн тэргүүнд түүх соёл, археологи, хот төлөвлөлт, усны байгууламжийн инженерчлэл, сэргээгдэх эрчим хүч, механик тээвэр, мэдээллийн технологи зэрэг салбарт оюутан, багш, судлаачдыг богино хугацааны сургалтад хамруулах, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь ШУТИС-ийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбар дахь түншлэлийг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea