link
ЗОРИЛГО: ШУТИС-ийн инженер, технологийн хөтөлбөр хэрэгжүүлж буй бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн бакалаврын зэрэгтэй төгсөгч оюутны судалгааны ажлын үр дүнг үнэлэх, шилдэг шийдэл бүхий дипломын төслийг шалгаруулж урамшуулах, олон нийтийн хүртээл болгох, ажил олгогчдод танилцуулах, төгсөгчөө алдаршуулахад оршино.
Тус арга хэмжээнд 8 бүрэлдэхүүн сургуулийн 34 оюутан 25 дипломын төслөөр оролцлоо.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд дараах багш нар ажиллалаа.
Комиссын дарга
Н.Эрдэнэхүү (Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, доктор (Ph.D), профессор)
Комиссын гишүүн:
Ж.Энхбаяр (Эрчим хүч, инженерийн сургуулийн дулаан техникийн салбарын ахлах багш, доктор (Ph.D))
Г.Ганчимэг (Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Компьютерын ухааны тэнхимийн дэд, профессор, доктор (Ph.D), дэд профессор)
Б.Жавхлан (Барилга, архитектурын сургуулийн Барилгын инженерийн тэнхимийн багш)
Х.Батбаяр (Механик инженер, тээврийн сургуулийн Механик, инженерчлэлийн тэнхимийн профессор, доктор (Ph.D))
Д.Ундармаа (Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос өрөмдлөгийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D), дэд профессор)
Д. Пүрэвмагнай (Хүнс, хөнгөн үйлдвэр, дизайны сургуулийн хөнгөн үйлдвэрлэлийн технологи инженерчлэлийн тэнхим ахлах багш)
Зочин шүүгчээр С.Шагдаржав Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны шилдэг зохион бүтээгч
Комиссын нарийн бичгийн даргаар Д.Цогзолмаа (Оюутны үйлчилгээний албаны даргын үүрэг гүйцэтгэгч, доктор (Ph.D), дэд профессор)
Шүүгчдийн үнэлгээгээр дараах дипломын төслүүд эхний байруудад шалгарлаа.
Нэр |
Анги |
Дипломын сэдэв |
Дипломын удирдагч |
Г.ЭРДЭНЭСУВД |
Хүнсний чанар, аюулгүй байдал |
Луувангийн исгэлтийн бүтээгдэхүүний хими, микробиологийн судалгаа. |
Доктор (Ph.D), дэд профессор С.Дэлгэрмаа |
Н.ТЭМҮҮЛЭН |
Механик инженер |
Устөрөгчийн хийгээр ажиллах боломжтой дотоод шаталтын хөдөлгүүрийн судалгаа |
Ц.Цэвэгжав, доктор (Ph.D), профессор |
Ц. ХИШИГСҮРЭН |
Иргэний ба үйлдвэрийн барилга |
360 хүний хүчин чадалтай хот хоорондын зорчигч тээврийн авто вокзалын барилгын архитектур, бүтээц, технологийн шийдэл боловсруулах төсөл |
Б.Жавхлан, магистр |
Шилдгээр шалгарсан оюутнуудын шагналыг ШУТИС-ийн “Төгсөгчдөд диплом гардуулах” ёслолын үйл ажиллагааны үеэр гардуулж алдаршуулна.
Шагналд
I байр Батламж, 700.000 төгрөг
II байр Батламж, 500.000 төгрөг
III байр Батламж, 300.000 төгрөг
Шилдэг дипломын төслөөр шалгаран үзэсгэлэнд оролцогч оюутан бүрд батламжийг дипломын хамт олгоно.
Шилдэг дипломын төслүүдийн танилцуулга эмхтгэн хэвлэж нийтийн хүртээл болгоно.
Нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea