link

Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
2025-06-18 14:18 ЗАА

2004-2020 онуудад Боловсролын зээлийн сангийн “хөнгөлөлттэй зээл”-ээр суралцаж, дипломоо БЗС-д хураалгасан иргэдийн  зээлийг тус Сан банкны  зээлийн мэдээллийн санд бүртгэсэн тул дипломыг нь барьцаанаас чөлөөлөн, их сургуулиудад хүлээлгэн өгсөн билээ.

ШУТИС-ийг төгсөгчдийн 2500 ширхэг дипломыг бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн Сургалтын албаны ажилтнууд төгсөгчдөд хүлээлгэн өгнө.

Татан буугдсан Өвөрхангай аймаг дахь Технологийн сургууль, Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуулийн дипломыг ШУТИС-ийн архивт хүлээлгэн өгнө.

Татан буугдсан Компьютерийн техник, менежментийн сургууль (КТМС)-ийг Компьютерийн ухааны мэргэжлээр төгсөгчдийн дипломыг Мэдээлэл, холбооны технологийн сургууль (МХТС)-ийн Сургалтын алба, КТМС-ийг менежмент мэргэжлээр төгсөгчдийн дипломыг Менежментийн сургууль (МС)-ийн Сургалтын алба, Нийгмийн технологийн (хуучин нэрээр) сургуулийн төгсөгчдийн дипломыг Нийгэм, хүмүүнлэгийн сургууль (НХС)-ийн Сургалтын албанд тус тус хүлээлгэн өгсөн болно.  Ажлын өдрүүдэд ирж, холбогдох бичиг баримттаа үзүүлэн дипломоо авна уу.

Тайлбар:

Хөдөлмөрийн хуулийн дагуу Сургалтын албаны ажилтан ээлжийн амралттай байх (7 дугаар  сарын 1-ний өдрөөс 8 дугаар  сарын 28-ны өдрүүд) хугацаанд төгсөгчдөд диплом олгохгүй болохыг анхаарна уу.

 

 

Оюутны үйлчилгээний алба

  2025.06.18

Affiliated schools