link
ШУТИС, ХШУС-ийн 2+2 бакалаврын хөтөлбөрийн оюутнуудын БНХАУ-ын БАРУУН ХОЙД ПОЛИТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬ-д шилжин суралцах шалгалт зохион байгуулагдлаа. Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Статистик 2+2 болон Химийн Инженерчлэл 2+2 хөтөлбөрт суралцагч 10 оюутнуудын БНХАУ-ын Баруун Хойд Политехникийн Их Сургуульд шилжин суралцах шалгалт бичгийн болон ярилцага хэлбэрээр 6-р сарын 10-ны өдөр ШУТИС-д зохион байгуулагдлаа. Шалгалтын комиссын бүрэлдэхүүнд БНХАУ-ын Баруун Хойд Политехникийн Их Сургууль болон ХШУС-ийн профессор багш нар ажиллав.
Бичгийн шалгалт нь мэргэжлийн үг хэллэг, томъёонууд бүхий 3 хэсэг асуулт даалгавар, аман шалгалт буюу ярилцлага нь суралцагчийн өөрийн танилцуулга ба мэргэжлийн хичээлийн агуулгыг багтаасан асуулт, даалгавар бүхий 2 хэсэгтэйгээр цахим болон танхим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Шалгалтын эцсийн дүн 6-р сардаа багтаан БНХАУ-ын Баруун Хойд Политехникийн Их Сургуулиас албан ёсоор ирэх юм байна.
Шалгалтын өдөр БНХАУ-ын Баруун Хойд Политехникийн Их Сургуулиас ирсэн профессоруудтай ХШУС-ийн захирал Б.Тунгалагтамир, Математикийн тэнхимийн эрхлэгч Д.Нямсүрэн, Химийн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Ю.Ганчимэг нар уулзаж цаашид хамтарсан хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцан тодорхой хэдэн хэдэн ажлуудыг хийхээр тогтов.
Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Статистик 2+2 болон Химийн Инженерчлэл 2+2 бакалаврын хөтөлбөрт суралцагч оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
ШУТИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea