link
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын 94, магистрын 56 дахь удаагийн төгсөлт 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Соёлын төв өргөөнд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн төгсөлтөөр 3 доктор, 309 магистр, 1821 бакалавр, онцлох дипломтой 164 нийт 2133 оюутан тус тус төгсөн гарч байна.
Төгсөлтийн ёслолын арга хэмжээнд ШУТИС-ийн Ректор доктор (Ph.D), профессор Т.Намнан болон удирдах зөвлөлийн дарга Д.Гантулга, удирдлагууд, бүрэлдэхүүн сургуулийн захирал, эрдэмтэн багш, төгсөгчид оролцлоо. Төгсөлтийн арга хэмжээг ШУТИС-ийн ректор, доктор (PhD), профессор Т.Намнан нээж үг хэлж, удирдах зөвлөлийн дарга Д.Гантулга нийт төгсөгчдөд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.
Төгсөгчдөд диплом олгох ШУТИС-ийн Захирлын тушаалыг сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга доктор (Ph.D) М.Эрдэнэтуяа уншиж танилцуулснаар ШУТИС-ийн төгсөгчдөд диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа эхэлсэн.
Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн механик инженер тээврийн сургуулийн багш, доктор (ph.d), профессор Батзоригтын Эрдэнэбат, геологи уул уурхайн сургуулийн профессор, Монгол улсын төрийн шагналт, гавъяат багш Ж.Цэвэгмид, ШУТИС-ийн төгсөгч Чимэгэ боловсрол софт компанийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал С.Бадрал нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Магистрын төгсөгчдийг төлөөлөн менежментийн сургуулийн бизнесийн шинэчлэл загварчлалын хөтөлбөрийн магистр Молор, барилга архитекурын сургуулийн барилгын инженерчлэл хөтөлбөрөөр магистрын төгсөгч Б.Мөнхцацрал, бакалаврын шилдэг төгсөгчдийг төлөөлж Мэдээлэл холбооны технологийн сургуулийн Мэдээллийн технологи хөтөлбөрөөр төгсөгч Г.Магван-Эрдэнэ, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн сэргээгдэх эрчим хүч хөтөлбөрийн төгсөгч Н.Мөнхсаран нар эрдэмтэн багш нар, гэр бүл, найз нөхөд ,зочид төлөөлөгчдөдөө хандан баяр, талархлын үгээ хэллээ.
Төгсөлтийн ёслолын ажиллагаанд МУГЗ дуучин С.Баттулга “Уяхан цэнхэр хавар” дууг дуулан нийт төгсөгчдөдөө мэндчилгээ дэвшүүлэв. Ёслолын ажиллагааны төгсгөлд төгсөгч оюутнууд тангараг өргөж, малгай шидэлтийн баяраа хийн ёслолын ажиллагаа амжилттай өндөрлөлөө.
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төгсөгч, мэргэжилтнүүд та бүхэндээ баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea