link
2025 оны 06 сарын 18-ны өдөр ректор Т. Намнан ӨМИС-ийн ҮБС-ийн захирал Бао Гуанцай, дэд захирал Ш. Өлийбаяр, судлаач Гуо Мин нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тус сургуультай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа.

Мөн энэ үеэр ШУТИС болон ӨМИС- ийн ҮБС-ийн хамтарсан төслийн хүрээнд бүтээсэн Монгол адууны соёлын судлал болон Монгол хувцасны соёлын судлал номын нээлт боллоо. Энэхүү 2 боть ном нь хоёр сургуулийн хамтарсан багын 100 гаруй эрдэмтдийн олон жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүн бөгөөд түүх, соёлын өргөн цар хүрээтэй, шинэлэг үзэл баримтлалтай иж бүрэн агуулгатай томоохон бүтээл юм.

Уг төслийг ҮБС-ийн дэд захирал Ш.Өлзийбаяр, ШУТИС-ийн профессор А. Энхбат, Д. Түмэнболд, Ван Рөн нар удирдан гүйцэтгэж, ШУТИС-ийн Хэвлэлийн газраас эрхлэн гарлаа.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship