link
2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС) нь хиймэл оюуныг дээд боловсролд нэвтрүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалт нь Улаанбаатар хотноо болсон “Хиймэл оюунд суурилсан дээд боловсролын экосистемийг бүрдүүлэх нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын яриа хэлэлцээрийн хүрээнд болж, дэлхийн боловсролын технологийн чиглэлээр тэргүүлэгч байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авсан юм.
ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, Монгол Улсын Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Монголын ЮНЕСКО-ийн үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Дээд боловсролын инновацын олон улсын төв (UNESCO-ICHEI), Southern University of Science and Technology (SUSTech), БНХАУ-ын Poshi Group (China POCY Group), DAZZLEVIEW болон Wisdom Garden компанийн төлөөлөгчид ШУТИС-ийн Ректор Т.Намнан тэргүүтэй удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов.
Уулзалтын үеэр талууд хиймэл оюун ухаан болон дижитал технологийг боловсролын салбарт үр нөлөөтэй, үр ашигтай нэвтрүүлэх, багшийн хөгжил, оюутан солилцоо, хамтарсан судалгаа болон хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр цаашид хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн энэхүү харилцааг дараагийн түвшинд гаргаж, бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа харилцан илэрхийлэв.
Энэ үеэр ШУТИС-ийн дэргэдэх Нээлттэй боловсролын хүрээлэн дээр хэрэгжүүлэх “Монгол Улсын дээд боловсролын салбарын боловсон хүчний цахим болон хиймэл оюуны чадавхыг бэхжүүлэх хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд ШУТИС болон UNESCO-ICHEI албан ёсоор гарын үсэг зурж, хамтын ажиллагааны гэрээг баталгаажууллаа.
Тус уулзалт нь олон улсын түншлэлийг өргөжүүлж, ШУТИС-ийн цахим болон хиймэл оюун ухаанд суурилсан боловсролын шинэчлэлийг бодитоор ахиулах стратегийн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Нээлттэй боловсролын хүрээлэн
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea