link

ЯПОН-МОНГОЛЫН “САСАКАВА” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
2025-08-11 16:59 Admin

 

2025 оны 08 дугаар сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Япон Улсын “Ниппон сан” болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Монгол Японы Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт оюутнуудыг урьж байна.

Тус тэтгэлэг нь дараах чиглэлээр I түвшнийг амжилттай төгсөж, II түвшинд элсэн суралцах оюутнуудад зориулагдсан болно. Үүнд:

Хөтөлбөрт хамрагдах үндсэн хөтөлбөр:

  • Хоол зүй, шим судлал
  • Хүнсний үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж

Бусад хөтөлбөр

  • Хүнсний технологи
  • Хүнсний микробиологи

Эдгээр чиглэлээр суралцах нийт 25 оюутанд 2025–2026 оны хичээлийн жилээс эхлэн 3 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

Тэтгэлэгт хамрагдах оюутныг дараах шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн сонгон шалгаруулна:

  1. Сурлагын голч дүн харгалзана
  2. Сонгосон чиглэлээр тууштай, идэвхтэй суралцах хүсэл эрмэлзэл
  3. Төгссөний дараа мэргэжлээрээ орон нутагт 3 жил тасралтгүй ажиллаж, бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой байх

Бүрдүүлэх материал:

  1. Сурлагын голч дүнгийн тодорхойлолт
  2. Суралцаж, төгсөөд орон нутагт 3 жил мэргэжлээрээ ажиллахыг хүлээн зөвшөөрсөн баталгаа
  3. Тэтгэлэгт хамрагдах хүсэлт анкет бөглөх анкетыг энд дарж татна уу

Материалыг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дараах цахим хаягаар хүлээн авна suwdaab25@must.edu.mn

Тэтгэлгийн шаардлагыг хангасан, ирээдүйнхээ төлөө үнэ цэнтэй алхам хийхийг хүссэн бүх оюутныг хүсэлтээ гарган хамрагдахыг урьж байна.

ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБА

Affiliated schools