link
2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Тоёота мотор корпорацийн ахлах ерөнхий менежер Масаширо Яамамото тэргүүтэй төлөөлөгчдийг ректор Т. Намнан хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтаар авто инженерчлэл, техникийн боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй “Тоёота-Техникийн сургалтын хөтөлбөр T-TEP”-ийн явц, үр дүн, ирээдүйн чиг хандлагын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар ярилцлаа.
Дашрамд дурдахад 1998 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Тоёота мотор корпорацийн нэрэмжит тэтгэлэг олгох гэрээг ШУТИС-тай байгуулсан бөгөөд түүнээс хойш 232 оюутан сургалтын тэтгэлэг авч, 3000 гаруй авто инженер сургалтын орчинд дадлагажсан. 2024 онд T-TEP хөтөлбөрийг нэвтрүүлсэн нь бидний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан.
Тус хөтөлбөр нь Монгол улсын авто инженер, механикийн салбарын боловсон хүчнийг чадавхжуулж, дэлхийн жишигт нийцсэн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-ийн оюутнууд дэлхийн тэргүүлэх авто инженерийн салбарт мэргэшиж, Монгол улсын авто инженерчлэлийн хөгжилд шинэ хувь нэмэр оруулах бүрэн боломж бүрдсэн билээ.
Гадаад харилцааны алба
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea