link

БЗС-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн салбар Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль зэрэг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад суралцагчдын анхааралд
2025-08-18 16:55 Admin

Суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх харилцааг  Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-аар зохицуулна.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ДаТС, ЭЦДС, ӨмТДС-д дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагчид сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ.

Тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг авах суралцагч дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Монгол улсын иргэн байх;
  2. Тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн  чиглэлийн үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч байх;
  3. Боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
  4. Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр, эсхүл сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний “сургалт” хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллага (ШУТИС энэ шаардлагыг хангасан)-д суралцдаг байх;
  5. Дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт анхлан суралцагч байх;
  6. Суралцагч зээл авснаас бусад тохиолдолд Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр суралцаагүй байх;
  7. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу “өрийн мэдээллийн сан”-д зээлийн үлдэгдэлгүй байх (сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцагчид хамаарах заалт)

Тусгай шаардлага:

  • Элсэн суралцагч дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт элсэлтийн босго оноонд хүрсэн байх, магистр, докторын хөтөлбөрт суралцах бол өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 2.8-аас доошгүй байх;
  • Дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн  суралцах суралцагчийн өмнөх улирлын голч дүн 2.8-аас доошгүй, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцагчийн голч дүн 3.0-оос доошгүй байх;
  •  Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн байх.

          Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах суралцагч дараах баримт бичгийг бүрдүүлж, бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн сургалтын  албанд 2025 оны 8 дугаар сарын 18-наас 9 дүгээр сарын 05-ны (ажлын) өдрүүдэд өгнө.

         Баримт бичгийг сургалтын албаны ажилтан хянах ба шалгуур хангасан суралцагчтай  Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/301 дүгээр тушаалын 8 дугаар хавсралтаар батлагдсан “Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх гэрээ”  байгуулна.

Бүрдүүлэх баримт бичиг

I. Хичээл сонголт 2 хийхийн өмнө:

  1. Хүсэлт (батлагдсан маягтын дагуу, өргөдөл хэсэгт оюутан өөрийн гар утасны дугаар, и-мэйл хаягийг нэмж бичнэ );
  2. Иргэний үнэмлэх, эсхүл лавлагаа (суралцагч, эцэг эх, асран хамгаалагч);
  3. Дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэгч бол элсэлтийн шалгалтын батламжийн хуулбар, магистр, докторын үндсэн хөтөлбөрт элсэгч бол өмнөх боловсролын зэргийн дипломын хуулбар;
  4. Үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн хуудас;
  5. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай  өрхийн гишүүн-иргэн тодорхойлолтыг И Монгол системээс.

II. Хичээл сонголт-2 хийсний дараа:      

  1. Тухайн улиралд судлах хичээлийг баталгаажуулсан тодорхойлолт;
  2. Сургалтын төлбөрийн нэхэмжлэл.

 

 

 

 

Affiliated schools